Төмөр дээврүүдийн үйлдвэрлэл нэмэгджээ. Монголын хаана ч очсон улаан, цэнхэрээр ярайх тэр л дээврүүдийг харж болно. Өртөг багатай, үзэмж сайтай, ашиглахад хялбар гээд л үйлдвэрлэгчид магтаж гарна. Харин урд болон хойд хөршид тэр ч бүү хэл европын улс оронд ийм биш харин бетонон дээврийг илүүд үзэж байшин барихадаа ашигладаг юм билээ.
Барьсан байшин нь муудаад унаж байхад дээвэр нь тэр л хэвээрээ. Тэгэхээр нэг удаа худалдаж аваад насан туршдаа хэрэглэнэ гэсэн үг. Мэдээж энэ нь үйлдвэрлэгчид таатай сонсогдохгүй байх л даа. Тэдэнд аль болох ихийг үйлдвэрлэж, ашиг олох нь чухал шүү дээ.
Юутай ч Хятадын “MHL125C” маркийн бетонон дээвэр хэвлэгч машиныг танилцуулъя. Маш өндөр хурдаар өнгө үзэмж сайтай, олон төрлийн дээврийн хавтанг үйлдвэрлэх юм.
Үзүүлэлт:
1. Үйлдвэрийн бүтээмж өндөр бөгөөд хэвлэж цутгах процесс хурдан. Копмьютер удирдлагаар маш нарийн тооцоогоор хэвлэх үйл ажиллагааг автоматаар удирдан явуулах боломжтой. Ажилчан зөвхөн үйлдвэрлэлийн процессийг хянах үүргийг гүйцэтгэнэ. Агаарын өндөр даралтаар нэг минутанд 8 ширхэг дээврийн хавтанг хийнэ. Үүнээс гадна хөдөлмөр хүч бага зарж, их хэмжээний үйлдвэрлэлийг явуулах боломжтой.
2. Элс болон бетон зуурмагийг жигд найруулан хольж, төрөл бүрийн хэв загвараар дээврийн хавтанг үйлдвэрлэнэ. Энэ нь захиалагчийн сонирхолыг татахуйц янз бүрийн загвар үүсгэн хийж чаддаг. Орчин үеийн хаус байшингийн өнгө үзэмж сайтай ганган хээнцэр дээврийн хавтанг чанарын өндөр түршинд үйлдвэрлэнэ.
3. Нэг машин нэгэн зэрэг хэд хэдэн төрлийн дээврийн хавтанг үйлдвэрлэх боломжтой. Үйлдвэрлэлийн хаягдал болон брак гарахгүй. Энд танилцуулж байгаа шугам бол зөвхөн нэг загварын дээвэр үйлдвэрлэнэ. Өөр хэв авах бол үнэ нь харилцан адилгүй.
Баталгаат хугацаа 12 сар.
Баталгаат эд ангиуд:
1. Хэвлэгч машины элдектрон хяналтын систем.
2. Хэвлэгч машины гидравлик систем.
3. Хэвлэгч машины пневматик систем ба цахилгаан соронзон систем.
4. Хэвлэгч машины эд ангиуд нэг жилд гэмтсэн тохиолдолд.
Техникийн үзүүлэлт:
| Загвар: | М125С |
| Хэвний даралт: | 125Т |
| Нугалах хэмжээ: | 424х 337мм |
| Үйлдвэрлэлийн бүтээмж: | 8- 9 ширхэг/ минут |
| Чадал: | 7. 5 kw |
| Дамжуулагчийн хэлбэр: | Hydro pneumatic |
| Ажилчин: | 4 хүн |
| Хэмжээ: | 2000х 1300х 2430 мм |
| Жин: | 5 тонн |
Үйлдвэрлэлийн шугамын иж бүрдлийн үнэ.
| MHL125c хэвлэгч машин: | 27,671 ам.доллар/1 ширхэг |
| Автомат хувиарлагч: | 3,168 ам.доллар/ 1 ширхэг |
| HL-500 материал холигч: | 6,334 ам доллар/ 1 ширхэг |
| Элеватор: | Нэмэлт сонголтоор/ 1 ширхэг |
| Дээвэр нугалагч: | 6,149 ам.доллар/ 1 ширхэг |
| Дээврийн хэв: | 6,344 ам.доллар/ 2000 ширхэг |
| Нийт үнэ FOB Ningbo: | 49,666 ам.доллар |
“HL2800” өнгөт дээврийн тоног төхөөрөмж
“HL2800” маркийн дээврийн үйлдвэрийн иж бүрэн шугам нь нилээд хямд үнэтэй. Цемент, хайрга, үнс гурваар манайхны нэрлэж заншсанаар шипр хэмээх энгийн дээврийг олон өнгийн пигментийн тусламжтайгаар гоёмсог хийж чадна.
