Хятадын төмөр замын группээс 09-р сарын 19-нд мэдэлснээр, энэ оны 01-р сараас 08-р сар хүртэл үндэсний төмөр зам 3 тэрбум шахам зорчигч илгээсэн нь өмөнх оны мөн үеэс 14.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ нь түүхэн дэх мөн үеийн дээд амжилт бөгөөд үндэсний төмөр замын тээвэр нэн аюулгүй, тогтвортой, эмх цэгцтэй болсон байна.
Нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэл Хятадын үндэсний төмөр зам өдөрт дунджаар 10730 зорчигчдын тээврийн галт тэрэг зохион байгуулж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.5 хувиар өссөн байна. Тэдгээрийн дотор төмөр замын хэлтэс хил дамнасан зорчигчдын тээврийн зохион байгуулалтыг улам бэхжүүлж, Гуанжоу-Шэньжэнь-Хон Конгийн өндөр хурдны галт тэрэг бараг 18 сая хил дамнасан зорчигчдын илгээсэн нь өнгөрсөн оныхоос 46 хувиар өссөн үзүүлэлт юм; Хятад-Лаосын төмөр зам нийт 163 мянган зорчигчийг хил дамнуулан илгээсэн байна.
