Хятадын Үндэсний статистикийн газрын 27-нд гаргасан тоо баримтад харуулснаар энэ оны эхний улиралд бизнесийн жилийн үндсэн орлого нь 20 сая юаниас давсан аж үйлдвэрийн компаниудын цэвэр орлого нь 2024 онд 2023 оныхоос 3.3 хувиар буурч байсан бол энэ оны эхний улиралд 0.8 хувиар нэмэгджээ. Ингэснээр 2023 оны гуравдугаар улирлаас хойш аж ахуйн нэгжүүдийн нийт ашиг үргэлжлэн буурч байсан хандлагыг өөрчилсөн байна.
Гуравдугаар сарын тоо баримтаас харахад жилийн бизнесийн орлого нь 20 сая юаниас давсан аж үйлдвэрийн компанийн ашиг нь 1-ээс 2 сард 0.3 хувиар буурч байснаа 2.6 хувь нэмэгдэн, аж ахуйн нэгжийн тус сарын ашиг нь тодорхой хэмжээнд сайжирсан байна. Жилийн бизнесийн орлого нь 20 саяас давсан аж үйлдвэрийн компанийн орлого нь 4.2 хувиар өссөн бөгөөд нэг, хоёрдугаар сарынхаас 1.4 нэгж хурдан боллоо.
