solongonews
Аялах дуртай таны заавал очих газрууд
2015-09-25 10:26
Гурван мянга гаруй жилийн түүхэн соёлтой эртний алдарт Бээжин хот бол Дундад улсын нийслэл.

Үзэсгэлэнт нийслэл –Бээжин хот

Гурван мянга гаруй жилийн түүхэн соёлтой эртний алдарт Бээжин хот бол Дундад улсын нийслэл. Бээжин гэдэг нь "Хойд нийслэл" гэсэн утгатай үг. Мужийн зэрэглэлтэй Дундадын дөрвөн хотын нэг, мөн Дундадын Эртний Дөрвөн Их Нийслэлийн нэг нь юм. Бээжин хот нь хойд, баруун, өмнөд, болон зүүн талаараа багахан хэсгээр Хэбэй мужтай хиллэдэг бөгөөд зүүн өмнөд талд нь Тяньжин хот байрладаг.

Бээжин бол Шанхай хотын дараа орох Дундад улсын хоёр дахь том хот. Хотын дундуур олон төмөр зам, авто замууд дайрч өнгөрдөг. Мөн олон арван улсын нисэх онгоцны төвлөрөл Бээжин хотод байдаг. Бээжин бол бүх Дундад улсын улс төр, эдийн засаг, соёлын төв төдийгүй түүх соёлын олон сайхан үзэх зүйлтэй, маш олон эртний хуучин дурсгалт газруудтай.

Тэнгэрийн доорх тэргүүн булан

Аялах дуртай хэн бүхний сэтгэлийг татаж, төлөвлөгөөнд нь зайлшгүй багтах болсон Дорнын Хавудамжаарай гэгдэх газрын диваажин Хайнань арал. Тэр дундаа төгөлдөр үзэсгэлэнт байдлыг нь магтахад үгээр хэлшгүй үзэсгэлэнт Сан Яа хот орчин үед Хавай аралтай дүйцэхүйц маш олон аялагчдыг татаж буйгаар нь Сан Яа-г “Дорнын Хавай” гэж нэрлэдэг болсон байна. Харин Сань Яа хот бол Хайнань мужийн хамгийн сүрлэг сайхан үзэсгэлэнт байдлыг бүрдүүлсэн далайн эргийн үзэсгэлэнт бүс юм. Энд “Тэнгэрийн доорх тэргүүн булан” хэмээн нэрлэгдсэн Яалун вань булан, мөн Да Дүнхай, Сань Яа булан зэрэг үзэсгэлэнт далайн эргүүд байдаг ба цэнхэр тэнгис цагаан элс, зөөлөн салхи, намуухан давлагаа нь энэхүү арлыг олны нүднээ улам онцгой харагдуулах болсон байна. Сань Яа хотын байгалийн өнгө төрх өвөрмөц бөгөөд уул нуруу, далай тэнгис, гол мөрний гурван үзэсгэлэнт байдлыг нэг дор цогцлоосон нь Сань Яа хотын байгалийн төгс үзэсгэлэнг бүрдүүлжээ.

Сань Яа бол Дундад улсад хосгүй сайхан далайн үзэсгэлэнт хот юм. Сань Яа хотын аялал жуулчлалын газар танд хамгийн сайхан амралт зугаалга, сэтгэл ханамжийн баталгаа өгөх болно.

Цаг агаарын байдал

Сань Яа хот нь жилийн зургадугаар сард хамгийн халуун буюу дундаж хэм 28.3 0С, харин хамгийн сэрүүн улирал нь нэгдүгээр сар бөгөөд дундаж хэм нь 20.7 0С хэм, Сань Яа-гийн агаарын температур болон далайн усны температур 20 хэмээс дээш, хүмүүст хаврын улирлыг санагдуулдаг. Сань Яа хотын өвөл нь хавар шиг дулаахан, зун нь тийм ч аагим халуун биш, дөрвөн улирлын турш ногоон байдгаараа Дундад улсын бусад нутгуудаас ялгардаг.

Сань Яагаар аялах хамгийн тохиромжтой улирал

Сань Яагаар аялах хамгийн тохиромжтой улирал бол жил бүрийн есдүгээр сар, дөрөвдүгээр сар юм. Сань Яа-гийн намар өвлийн улирал дулаахан сайхан цаг агаартай ба ялангуяа өвлийн улирал нь далайн эргийн аяллын хамгийн тохиромжтой үе билээ.

Ганган байгальтай нутаг

 Урт удаан жилийн түүхтэй, гэрэл гэгээлэг соёлтой, үндэстний өвөрмөц баялаг зан заншилтай, гайхамшигт байгалийн өнгө төрх болон цаг агаарын өвөрмөц нөхцөлтэй байдгаараа Юньнань нь аялал жуулчлалын олон өнгө аяс бүхий нөөц, бүтээгдэхүүний онцлогийг бүрдүүлсэн байна.

 Энэхүү нутаг жуулчдын сэтгэлийг татдаг нь тэндэхийн байгалийн олон гайхамшигтай төрхүүд төдийгүй нэг төрлийн амьдралын орчин, өвөрмөц соёл, харахад эгэл жирийн боловч хөл хөгжөөн ихтэй хотын хүмүүсийн амьдралыг харахад байгаа юм.

Да лигийн орон нутгийн соёл хөгжин цэцэглэж, үндэстний өвөрмөц зан заншлаар баялаг юм. Хэдэн зуун жилийн хугацаанд Юнь наний улс төр, эдийн засаг, соёлын төв тэрчлэн Юнь наний баруун биеийн нэрт хотын хувьд бичиг соёлын алдартай хүмүүс олон төрж, түүхийн сурвалж бичгээр ч баялаг байдгаараа Да ли нь бас Дундадын түүх соёлын нэрт хот хэмээгддэг.

Үзэсгэлэнт байгаль, цэвэр агаар бүхий Ли Жян аялал жуулчлалын газар бол жуулчид байнга зочилдог хамгийн эрэлттэй газруудын нэг юм. Ли Жян Юньнан хотын хувьд төдийгүй улсын хэмжээнд үзэмж төгөлдөр сайхан газарт тооцогддог. Наши үндэстний ард иргэд амьдран суудаг. Тунгалаг горхи хотын гудамжаар нь урсан, Наши эртний хөгжим, Наши зураг зэрэг нь үнэхээр хэн хүний сонирхлыг татна. Хэй Лүн Тань болон дөрвөн улирлын туршид цастай байдаг Юү Лүн мөнх цаст уулын байгалийн үзэсгэлэн нүд баясгаж сэтгэл сэргээнэ. Мөн Лү Гү хэмээх нууртай. Тэр нуур нь номхон бөгөөд нуурын хөвөөнд амьдарч байгаа Мөө Суу хүмүүс өнөөг хүртэл эхийн эрхт нийгмийн амьдралыг уламжилж ирсэн байна.

Ши Шуанбаньна нь халуун бүсийн бороотой ойн гайхамшигт байгалийн үзэсгэлэнт газар болж, цөөн тоот үндэстний зан заншлаараа нэр алдартай болж, Дундад улсын нэртэй аялал жуучлалын хотын нэг болсон байна. Энэ газарт маш олон төрлийн амьтан ургамалтай ба “Халуун бүсийн амьтан”-ы вант улс гэсэн алдартай. Үүнд зарим амьтан ургамал маш ховор, мөхөх аюултай бөгөөд ганц Ши Шуанбаньнад л оршин амьдарч улсын дотоод гадаадын жуулчид болон судлаачдын анхаарал сонирхлыг татдаг. Халуун бүс, дэд халуун бүсийн бороотой ой буюу улирлын бороотой ойн өнгө төрх, ховор нандин амьтан ургамал, бүх зүйлийн үндэстний соёл болон зан заншлаараа маш онцлогтой.

Аялал жуулчлалын хот Сүжөү

Сүжөү хот нь Хөхмөрний гурвалжин хойгийн дунд хэсэг, Жянсү мужийн өмнөд хэсэгт байрладаг. Зүүн талаараа Шанхай хоттой хөршилж, өмнө хэсгээрээ Жэжян мужтай хиллэдэг. Баруун талдаа Үши хоттой холбогдож, хойд хэсгээрээ Хөхмөрнийг түшиглэсэн. Хотын нутаг дэвсгэрийн нийт хэмжээ нь 8488 кв.км талбайг эзэлнэ. Цанлан, Пинжян зэрэг 8 дүүрэг, Күньшань зэрэг шяний зэрэглэлийн 5 хоттой, 5 сая 780 мянган хүн амтай. Сүжөү хотын нутагт гол мөрөн нуур цөөрөм олон бий.

Сүжөү хотын түүхэн тэмдэглэл буй болсноос хойш 4000 гаруй жилийн түүхтэй улсын зэрэглэлийн анхан шатны түүх дурсгалт хотын нэг болсон юм. Өнө удаан түүх соёл нь гайхалтай Ү-гийн соёлыг буй болгосон байна. Эртний нийгэмд энэ нутгаас Сүнь Ү, Тан Янь зэрэг олон эрдэмтэн мэндэлсэн түүхтэй. Сүжөү хотын хатгамал, тоорын цэцгийн үнэрт мод нь дэлхий дахинаа алдартай.

Орчлонгийн диваажин Ханжөү

Ханжөү хот бол Дундад улсын зүүн хэсгийн Жэжян мужийн хойд хэсэгт оршдог Жэжян мужийн төв хот. Мөн Дундадын зүүн өмнөд тэнгисийн эрэг дагуу нутгийн хойд хэсэгт байрладаг Хөхмөрний доод сав газрын эдийн засгийн хоёр дахь том хот юм.

Ханжөү хот Дундад улсын хамгийн алдартай, сайхан үзэсгэлэнт аялал жуулчлалын хотын нэг ба "Тэнгэр дээр диваажин, газар дээр Сүжөү, Ханжөү" гэсэн эртний үг нь эрт дээр үеэс хүмүүсийн энэ сайхан хотыг чин үнэн сэтгэлээр магтан сайшаасан сэтгэлийн илэрхийлэл буюу. Ханжөү хотыг Дундадын найман их эртний нийслэлийн нэг төдийгүй үндэсний түүх соёлын нэр хүндтэй хот гэж эрт дээр үеэс нэрлэсээр ирсэн.

Ханжөү хот уул усны маш их баялаг нөөцтэй, хотын дундуур 130 гаруй гол урсан өнгөрдөг учраас хүмүүс "Дорно Дахины Венец" гэж нэрлэдэг.

Ханжөү хот Шихү нууран дахь уул, усны үзэмжээрээ дэлхийд алдартай. 700 гаруй жилийн өмнө Италийн нэрт жуулчин Марко Поло Ханжөү хотыг "Дэлхийн хамгийн сайхан үзэсгэлэнтэй хот" гэж нэрлэсэн байдаг. Он жил улиран одохын хэрээр "Хүний ертөнцийн диваажин" гэсэн сайхан нэрээр эрт эдүгээгийн хүмүүс нэрийдсээр байна.

Ханжөү хотын дөрвөн улирал тодорхой, хур бороо элбэгтэй. Жилийн дундаж температур нь 17.8 ℃, харьцангуй дундаж чийгшил нь 73 хувьтай байдаг. Өвөл нь хүйтэн хуурай, хавар, намрын улиралд цаг агаар нь сайхан таатай, аялан жуулчлахад хамгийн тааламжтай.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл