solongonews
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн шинэ зургийг хамтдаа зурна
2015-09-11 10:26
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн шинэ зураг төслийг хамтдаа зурж, сайн сайхан шинэ ирээдүйг хамтдаа бүтээнэ.

БНХАУ-ын Ерөнхий Сайд Ли Кэчян өнгөрсөн пүрэв гарагт Далянь хотноо болсон 9 дэх удаагийн Давосын зуны чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээнд оролцсон бөгөөд “Дэлхийн эдийн засгийн өсөлтийн шинэ зургийг зурна” сэдвээр илтгэл тавьсан байна.

Ли Кэчян илтгэл тавьж байгаа нь

Ли Кэчян илэрхийлэхдээ: -Өнөөдрийн байдлаар дэлхийн эдийн засгийн сэргэлт сул байна. Олон улсын зах зээлтэй нарийн холбоотой эдийн засгийн цогц болсны хувьд, Дундад улс нь биеэ даасан байх боломжгүй, одоогийн ерөнхийдөө их сорилтод тулгараад байгаа ч тогтвортой байсаар байна. Бид энэ жилийн хувьд  Дундад улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол үүргийг биелүүлэх бүрэн боломжтой гэжээ.

Тэрбээр цохон тэмдэглэхдээ, Дундад улсын эдийн засаг шинэ нөхцөл байдалд орсон, хойшид нэн сайн болно. Энэ нь үндэс суурьтай, нөхцөл боломжтой, хөдөлгөх хүчинтэй. Бид нар бүтцийн шинжтэй өөрчлөлтийг ахиулахаар дэмжин, шинийг эрэлхийлсэн хөгжлийн стратегийг хэрэгжүүлж, эдийн засгийн боломжийн өсөлтийн норм хувийг чармайн гарган, эдийн засгийн хурдтай өсөлт, өндөр чанартай түвшинд чиглэхийг батална.

Мөн дэлхийн эдийн засгийн сэргэлтийг дэмжих хамтын үүрэгт хандан, олон улсын нийгмээрээ бие биедээ тусалж, зөвшилцлийг эрчимжүүлэн, хамтдаа бүтцийн чанартай өөрчлөлтийг хийх болно. Дундад улс нь энх тайван хөгжлийн замаар үргэлжлэн явж, харилцан ашигтай нээлттэй стратегийг баримтлан, олон улсын хамт багтаамжтай, тэнцвэртэй өсөлтийг хамтдаа ахиулан, ногоон хөгжлийг үргэлжлүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн шинэ зураг төслийг хамтдаа зурж, сайн сайхан шинэ ирээдүйг хамтдаа бүтээнэ гэжээ.

Тус чуулга уулзалтад оролцогсод эдийн засгийн тогтворгүй чанар, Дундадын эдийн засгийн "шинэ төлөв" зэрэг зургаан гол сэдвийн хүрээнд зөвшилцөх бөгөөд банк санхүүгийн өөрчлөлт, юанийн интегралчлал, "Интернет +", олон улсын үйлдвэрлэлийн хүчний хамтын ажиллагаа зэрэг нь хүмүүсийн хамгийн их авч хэлэлцэх сэдэв болоод байна. Үүний зэрэгцээ, инновац, технологийн дэвшлийг ахиулах хурал чуулган болохын хувьд, энэ удаагийн зуны Давосын чуулга уулзалтаар мөн "Супер тоо баримт" буюу "big data", робот зэрэг технологийн салбарын чухал ололт амжилтын эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөг гүнзгий авч хэлэлцэнэ. Хуралд оролцогсод мөн нисгэгчгүй нисэх онгоц, эрүүл мэнд зэрэг салбарын шинэ техникийн ашиглалттай танилцах юм байна.

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл