solongonews
“Mad Max” кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авлаа
2015-09-06 10:45
“Mad Max” киноны I,II,III анги нь тус тус 1979, 1981, 1985 онуудад хийгдэж байсан юм.

Олон улсын кино шүүмжлэгчдийн холбооноос  /FIPRESCI/  найруулагч Жорж Миллерийн бүтээл “Mad Max: Fury Road” дэлгэцийн бүтээлийг энэ оны хамгийн сайн киногоор нэрлэжээ. 

“Mad Max: Fury Road” кино

Энэ сард Испанид зохион байгуулагдах Сан Себистианы олон улсын кино наадмын үеэр буюу ирэх 18-ны өдөр Олон улсын кино шүүмжлэгчдийн холбооны гранпри шагналыг гардуулахаар зохион байгуулагчдын зүгээс төлөвлөөд байгаа юм байна. Ингэснээр найруулагч Жорж Миллер дөрвөн хэсгээс бүрдэх тус киногоороо  кино ертөнцийн нэр хүндтэй шагналыг  гардахаар болж байна.  


“Mad Max"

Олон улсын кино шүүмжлэгчдийн холбоонд дэлхийн дахинаа нэр хүндтэй 493 шүүмжлэгч багтдаг бөгөөд тэд 2014 оны долдугаар сараас хойш нээлтээ хийсэн кинонууд дундаас  хамгийн сайн киног шалгаруулдаг уламжлалтай. 

Харин энэ удаа жүжигчин Том Харди, Шарлиз Терон нарын гол дүрд нь тоглосон “Mad Max: Fury Road” кино шилдгээр шалгарлаа. Өнгөрсөн жил найруулагч Ричард Линклатерын “Өсвөр үе” кино тус хүндтэй шагналыг хүртэж байсан юм. 

Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : zaluu.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл