solongonews
Унтах байрлал тань хангалттай эрүүл үү
2025-04-09 10:35
Унтах байрлал тань хангалттай эрүүл үү?

Ямар байрлалаар унтах нь эрүүл мэндтэй нягт холбоотой. Тав тухтай унтах байрлал нь нойрны чанар чансааг сайжруулахад маш ач тустай; Зохисгүй унтах байрлал нь хангалттай нойрсоход саад болохоос гадна, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Доорх мэдээллээс янз бүрийн унтах байрлал болон эрүүл мэндийн харилцаа холбоо, ямар байрлалтай  унтах нь илүү эрүүл мэндэд тустай болохыг харъя:

Дээшээ харж унтах байрлал

Дээшээ харж хэвтэх нь харьцангуй энгийн бөгөөд санал болгож буй унтах байрлал юм. Учир нь энэ төлөвт нурууны булчингууд аяндаа суларч, хоёр тал тэнцвэрээ хадгалж, нугасны өвчин буюу бөгтөр өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Гэсэн хэдий ч дээшээ харж унтах нь хурхиралтаас болж сэрэх магадлал өндөр байдгийг мэдүүштэй.

Тохиромжтой хүмүүс: Байнга хурхирдаг, ходоод улаан хоолойн сөөргөө өвчтэй хүмүүсээс бусад хүмүүс дээшээ харж унтах байрлал тохирно.

Хажуугаараа харж унтах байрлал

Дээшээ харж унтахтай харьцуулахад хажуугаараа харж унтах нь амьсгалыг харьцангуй зөөлрүүлж, хурхирах, хурхирхаас болж сэрэх байдлыг багасгадаг. Энэ нь ходоод-улаан хоолойн сөөргөө  илрэлийг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоосон. Гэсэн хэдий ч олон хүмүүс хажуугаараа харж унтаж байхдаа толгойгоо гар дээрээ тавьж хэвшсэн байдаг тул биеийн байрлалыг зөв тохируулахыг зөвлөж байна, эс тэгвээс маргааш нь сэрэхдээ цусны эргэлт муудсан, эсвэл хөхний нугаламын зангилаа дарагдсанаас болж мэдээ алдалт мэдрэгдэх болно.

Тохиромжтой хүмүүс :

1. Ходоод улаан хоолойн сөөргөө өвчтэй өвчтөнүүд: Зүүн талаараа харж унтахыг зөвлөж байна;

2. Жирэмсний хожуу үе: Зүүн болон баруун талдаа ээлжлэн хэвтэхийг зөвлөж байна;

3. Хүнд хэцүү хурхирдаг хүмүүст: Хажуугаараа харж унтахыг зөвлөж байна.

Түрүүлгээ харж унтах байрлал

Түрүүлгээ харж унтах нь хамгийн тохиромжгүй унтах байрлал юм. Учир нь хүзүүнээс нуруу хүртэлх булчингууд нь тайван бус байдалд байх бөгөөд энэ нь хүзүү, нурууны өвдөлтийг амархан үүсгэдэг. Нэмж хэлэхэд, түрүүлгээ харж унтаж байх үед толгой нь нэг тал руугаа хазайдаг. Энэ нь хүзүү нурууг удаан хугацаанд тохиромжгүй байрлалд байлгаж, хүзүү хөшихөд хүргэдэг.

Хүзүү нурууг хамгаалхын тулд зөв дэрээ сонгоорой

Зөв дэр гэж юу вэ?

Өргөний хэмжээ: Мөрний өргөнөөс хоёр дахин их байх нь дээр;

Өндрийн хэмжээ : Хэрэв та дээшээ харж унтдаг бол нэг нударга орчим өндөртэй дэр сонгох чухалтай. Хэрэв та хажуугаараа харж унтдаг бол илүү өндөр дэр сонгож болно. Хэрэв та түрүүлгээ харж унтдаг бол намхан дэр сонгох чухалтай.

Материал: Хэт хатуу дэр хэрэглэхийг зөвлөдөггүй бөгөөд хэрэв та хэвтэх үед мэдэгдэхүйц зөөлөн дэрэнд дуртай бол арай өндөр дэр сонгох хэрэгтэй.

Анхаарах зүйл: Хэт өндөр, эсвэл хэт намхан дэр нь хүзүү нуруунд хэт их ачаалал өгөхөд хүргэдэг. Цагийн удаанд хүзүү нуруу гажигтай болж, доройтол, хөгшрөлтийг хурдасгадаг. Тиймээс унтаж байх үед толгой хүзүүний жинг дааж, булчингуудыг бүрэн тайвшруулах дэр хамгийн тохиромжтой.

Тааламжтай дэр бүсэлхийн нуруу, өвдөгний үеийг хамгаалдаг

Бүсэлхий нуруу, өвдөгний үе унтсан үедээ амарч, тайвширдаггүй бол мөн булчин ядрах, үе мөчний доройтолд хүргэдэг. Хэрэв та нуруугаараа дээшээ харж унтдаг бол өвдөгнийнхөө доор зөөлөн дэр тавьж, хажуугаараа харж унтдаг бол хөлнийхөө хооронд дэр тавьж өгзөг, өвдөгний үеийг хамгийн тайван байдалд оруулж болно.

Бөгтөр болохгүйн тулд дэрээ тэвэрч унтаарай

Хажуугаараа хэвтэхдээ нуруугаа байгалийн саармаг байдалд байлгахын тулд дэрээ барьснаар цээжний, булчин шөрмөс татагдахаас сэргийлж, бөгтөр гэх муу зуршлаас ангижрах боломжтой.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл