solongonews
Уран баримлын музейг сонирхлоо
2025-05-16 18:15
Уран баримлын музейг сонирхлоо

“Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн Өвөр Монгол дахь аяллын багийнхан 05-р сарын 13-нд Хөх хотын уран баримал урлагийн музейгээр аяллаа. 

Хөх хотын уран баримлын урлагийн музейд Хятад улсын 60 гаруй урлагийн сургуулийн уран бүтээлчдийн 114 шилдэг бүтээлийг цуглуулан үзүүлсэн юм.

Уламжлалт баримлуудаас эхлээд технологийн мэдрэмжтэй интерактив төсөөлөл хүртэл бүх бүтээлүүд нь бүгд гайхалтай. 

Хөх хотын уран баримлын урлагийн музей нь уран баримлын үндсэн үзэсгэлэнгийн танхим, тусгай үзэсгэлэнгийн танхим, зураачдын студи, олон үйлдэлт хурлын танхим, оффис, кафе, соёлын болон бүтээлч дэлгүүрүүд, худалдааны туслах хэсгүүдээс бүрдсэн байдаг. 

Аяллын үеэр хэвлэл мэдээллийн сэтгүүлчид бас Хөххотын уран баримлын музейн хажууд байрлах Чинчэнгийн сүүний станцын дэлгүүрт зочилж, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбар инновац ашиглан терминалын хэрэглээг нэмэгдүүлж, хотын амьдралтай илүү сайн уялддаг талаар туршлага судалсан байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл