solongonews
Барааны худалдааны импорт, экспортын нийт үнийн дүн 6 хувиар өсөв
2024-09-23 17:07
Барааны худалдааны импорт, экспортын нийт үнийн дүн эхний найман сард 6 хувиар өсөв

Гаалийн статистик мэдээгээр: эхний 8 сарын байдлаар, Хятад улсын барааны худалдааны импорт экспортын нийт хэмжээ 28 тэрбум 580 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6 хувиар өссөн байна. Үүний дотор экспорт 16.45 их наяд юаньд хүрч 6.9 хувиар өссөн бол импортын хэмжээ 12.13 их наяд юаньд хүрч, 4.7 хувиар өссөн байна.

Мэдээллийн дагуу энэ он гарснаас хойш Хятад улсын эдийн засгийн үзүүлэлт сэргэж, сайжирсаар байна. Эхний 8 сарын байдлаар Хятад улсын цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, бусад аж үйлдвэрийн салбарын импорт экспортын өсөлт хоёр оронтой тоонд хүрэв. 

Худалдааны хэв маягийн хувьд эхний 8 сард Хятад улсын худалдааны ерөнхий импорт экспортын хэмжээ 18 триллион 460 тэрбум юаньд хүрч, 4.6 хувиар өсөж, гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 64.6 хувийг эзэлж байна. 

Үүний дотор экспорт 10 триллион 820 тэрбум юань болж, 8 хувиар өссөн бол импортын хэмжээ 7.64 их наяд юань болж, 0.1 хувиар өссөн байна. Мөн хугацаанд боловсруулах худалдааны импорт экспортын хэмжээ 5.04 их наяд юань болж, 4.1 хувиар өсөж, 17.6 хувийг эзэлжээ.

Худалдааны түншүүдийн хувьд АСЕАН, Европын холбоо, АНУ, Өмнөд Солонгост импорт, экспорт нэмэгдсэн байна. Эхний 8 сарын хугацаанд АСЕАН бол Хятад улсын хамгийн том худалдааны түнш байсан юм. Мөн хугацаанд Хятад улсын "Бүс ба зам"-ыг хамтран байгуулж буй орнуудад хийсэн импорт экспортын нийт хэмжээ 13 триллион 480 тэрбум юаньд хүрч, 7 хувиар өссөн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл