Портландын Орегон мужийн мал эмнэлэгт нэгэн ер бусын үйлчлүүлэгч иржээ.

Гурван настай немец овчарканы эзэн нохойгоо эмчид үзүүлж бие нь тавгүйрч, хоол унднаас гарсан тухай нь ч хэлжээ. Эмч Эшли Мадее нохойд үзлэг хийж рентгенд хараад ходоодонд нь олон тооны гадны биет байгааг хэлсэн байна.

Ингээд нохойд хагалгаа хийж гэдсэнд байсан зүйлсийг нь гаргахад 43 хос болон нэг хөлний хэд хэдэн оймс гарсан байна.

Энэ тухай хүмүүс мал эмнэлгийн талаар бичдэг сэтгүүлд нийтлэгдэхэд нь мэджээ. Сэтгүүлийнхэн амьтны гэдэснээс гарсан ер бусын эд зүйлсийг шалгаруулж байр эзлүүлдэг заншилтай. Энэ удаад нохойны гэдэснээс гарсан оймсыг гуравдугаар байрт шалгаруулсан байна. Энэ тухай los Angeles Times-д мэдээлжээ.
