Билгийн сарын 8 дугаар сарын 15-ны өдөр Дундад улсын хувьд Цагаан сарын дараа орох том баяр юм. Энэхүү баярыг тэмдэглэх хүрээнд Шан Шан Юүнь Хүй интернет технологийн ХХК санаачлан зохион байгуулсан хайр халамжийн ажиллагааг Хөххотын Сүн Шань ахмадын асрамжийн газар болсон байна.
Сүн Шань ахмадын асрамжийн газар нь 2000 оны 5 дугаар сарын 4-ний өдөр ашиглалтад орсон байна. Анх нээгдэхэд 3 ахмад 3 ажилтантай байсан бол өнөөдөр 180 гаруй ахмад настан болон 30 гаруй ажилтантай болон өргөжин тэлсэн байна. Энэхүү 15 жилийн хугацаанд захирал Лян Гэньшяо болон ажилтнууд хайр халамж, хариуцлагын эрхэм зорилгыг баримталсаар ирсэн тул ахмад настнууд гэр бүлийн хайр халамжийг мэдэрч сэтгэл хангалуун байдаг юм.
Энэ удаагийн үйл ажиллагаанд Шан Шан Юүнь Хүй интернет технологийн ХХК-ийн Ли Чүньфэн дарга ахмад настнуудад баярын өдрийн халуун мэндийг дэвшүүлж, тус ХХК-иас 200 хайрцаг еэвэн болон бусад хүнсний бүтээгдэхүүн бэлэглэсэн байна.
Сүн Шань ахмадын асрамжийн газрын захирал Лян Гэньшяо: - Шан Шан Юүнь Хүй интернет технологийн ХХК болон хүрэлцэн ирсэн бүх хэвлэл мэдээллийн газар, ахмад настнуудыг халамжилж байгаа бүх газруудад маш их баярлаж байна. Цаашид асрамжийн газрынхаа амьдрах нөхцөл, эм эмнэлгийн нөхцөлийг өөрчлөн сайжруулах бөгөөд асрамжийн газрын цар хүрээг өргөтгөж, маш олон ахмад настнуудад тус хүргэх хүсэлтэй байна гэжээ.
Шан Шан Юүнь Хүй интернет технологийн ХХК-ийн Ли Чүньфэн нээлтийн арга хэмжээн дээр
Сүн Шань ахмадын асрамжийн газрын захирал Лян Гэньшяо
Ахмад настнуудад баярын еэвэн гардуулж байна.
104 настай Ургаа гуайтай хамт
