Монголжингоо Тур #2 болж өнгөрлөө
2015-12-28 18:21
Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн 7 хоногийн хагас сайн өдөр буюу 2014 оны 10 сарын 18нд 12 цагаас Монголжингоо Тур маань болж өнгөрсөн билээ. Энэ удаад бид Японы өндөр чанартай гоо сайхны бүтээгдэхүүнүүдээр үйлчилдэг Kirei Salon дээр зочилллоо.
Kirei Salon нь өмнөх “Монголжингоо Мэдлэг” өдөрлөгт маань хүрэлцэн ирж гэрийн нөхцөлд хэрэглэх үнэтэй зөвлөгөөнүүдийг өгсөн билээ. Харин энэ удаагийн өдөрлөгийн төлөвлөгөөнд орсон зүйлс бол:
Арьс тодорхойлж, арчилгааны талаар
Гэрийн нөхцөлд гарын доорх материалаар хэрхэн арьсаа арчлах талаар зөвөлгөө өгөх
Япон хэв маягийн будалт хийх
Гоо сайхны бусад зөвлөгөөнүүдийг хүргэх байсан билээ.

Мэргэжлийн гоо сайханч маань гоо сайхан арчилгааны талаар асуулт хариулт явуулж, бүсгүйчүүдийн маань тавьсан бүх асуултанд хариулт өгч байна.

Эмч охидын маань арьсыг тодорхойлж, тохирсон зөвлөгөөг өгч байна.

Үүний дараа нүүр будалтын хичээл оров




Kirei Salon нь танд Японы гоо сайхны брендийн бүтээгдэхүүнээр нүүр болон биеийн арьс арчилгааны үйлчилгээг хүргэдэг. Мөн энэхүү салоны давуу тал нь Монгол орны цаг агаар, монгол хүнд тохирсон Японы гоо сайхны бүтээгдэхүүнээс сонгож хэрэглэдэг.
Монголжингоо Тур зохион байгуулахад тусласан Kirei Salon-д талархал илэрхийлэе.
Kirei Salon
Хаяг: БГД, 3-р хороо, Замчдын гудамж, E&E center 1-р давхар. 8619-0934
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
