solongonews
Таны нүүрний хэлбэрт ямар хөмсөг зохих вэ?
2015-12-28 18:21
Эмэгтэй хүний гоо сайхны нэгэн хэсэг бол засаж янзалсан хөмсөг. Хөмсөг сайхан бол царай гэрэлтээд л явчихдаг шүү дээ. Танд ямар хэлбэрийн хөмсөг зохихыг одоо мэдэж аваарай.
“Өндөг” буюу зуйван хэлбэрийн нүүрэнд: 
Ийм хэлбэрийн нүүртэй эмэгтэйд бүх төрлйн хөмсөг зохих ба хүссэнээрээ засаж болно гэсэн үг.
“Сунгасан” буюу хэт зуйван хэлбэр:
Мэргэжилтэнгүүд зөвлөхдөө ийм төрлийн нүүрэнд шулуун хөмсөг зохих ба, өөрөөр хэлбэл нүүрний хэлбэрийг засах хөмсөг зохино. 
 
“Зүрх” хэлбэрийн нүүрэнд:
Энэ төрлийн нүүрний шинж бол шовх үзүүртэй эрүү юм. Үүний засахын тулд хөмсгөө дугуй хэлбэртэй засаарай.
 
Дугуй хэлбэрийн нүүрэнд:
Дугуй нүүрэнд өндөр уултай, богино үзүүртэй хөмсөг зохино.
Дөрвөлжин хэлбэрийн нүүрэнд: 
Ийм төрлийн нүүрэнд урт үзүүртэй болоод өндөр уултай хөмсөг зохино.
 
“Ромб” хэлбэрийн хөмсөг
Ийм төрлийн нүүрэнд намхан уултай хөмсөг зохино.
    
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл