3 сар давсгүй хоол идээд 25 кг хасч чаджээ
2015-12-28 18:21
“Монголжингоо” сайтынхаа уншигч ээжүүдтэйгээ хуваалцах сайхан мэдээ байна. Төрөөд хэчнээн ч жил болсон жирэмсний үед “наасан” таргалалттайгаа хэрхэн тэмцэхээ мэдэхгүй яваа ээжүүд олон байгаа байх. Би ч бас тэдний л нэг. Том хүүгээ ойндоо хүрэхэд нь “Хербалайф”-ын бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байж арай гэж жиндээ очсон.

Гэхдээ нэг сард ердөө л 170 мянган төгрөгийг тураах бүтээгдэхүүнд зориулдаг байсан болохоор сүүлдээ авч дийлэхээ больсон юм. Хэрэглэхээ больчихоор эргэж таргалах гээд байдаг, хэрэглэе гэхээр дэндүү өндөр үнэтэйг нь бодохоор яаж жингээ барих талаар толгойгоо өвтгөж суулаа. Удалгүй бага хүүгээ төрүүлээд анхны төрөлтийнхөө дараа таргалснаас бүр 10 кг илүү жин нэмсэн.
Туръя гээд дэглэм барья гэвэл хөхний сүү татарчих гээд хэцүү юм. Яг энэ үед танил эгч минь нэгэн үнэтэй зөвлөгөө өгсөн юм. Түүний хамт ажилладаг хүн нэлээд тарган байгаад гуравхан сарын дотор 25 кг хасч чадсаныг дуулгав. Энэ амжилтынх нь нууц ердөө л давсгүй хоол аж. Хоолоо хасч өөрийгөө зовоохгүй зөвхөн давсны хэрэглээгээ хэсэгхэн хугацаанд л зогсоогоод ийнхүү жингээ хасч чаджээ.
Хөхүүл эхчүүдэд энэ зөвлөгөө яг хэрэгтэй зүйл нь гэдэгт би итгэлтэй байгаа юм. Яагаад гэвэл өнгөрсөн 3 хоногт давсгүй хоол, цай идэхэд гэдэс мэдэгдэхүйц агшсан байлаа. Ямар ч гэсэн дараагийн хэдэн сард энэ эрчээрээ давсгүй хоол, унд хэрэглээд, хоолоо хасахгүй, сүү ч ихтэй, жингээ хасаад байх бодит боломж байгааг олж харлаа.
Энэ аргаа хэрэглээд байхад дараагийн сард бие маань хэрхэн цэгцрэхийг харахыг тэсэн ядан хүлээж байна даа.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
