Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал 05-р сарын 07-ны өдөр болж, ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь сэтгүүлчдийн асуултад хариулсан байв.
Линь Жянь“Сүүлийн үед Америкийн тал Хятад улстай хэлэлцээ хийхийг хүсэж байгаагаа удаа дараа илэрхийлж байна. Энэ удаад Хятад улсын ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн Швейцарьт айлчлах үеэрээ Америкийн төлөөлөгчдийн ахлагч, Америкийн Сангийн сайд Скотт Бенсенттай хэлэлцээ хийх нь Америкийн талын хүсэлтийн дагуу зохион байгуулагдах юм. Америк гаалийн татварыг урвуулан ашиглаж байгааг Хятад улс тууштай эсэргүүцэх байр суурь огт өөрчлөгдөөгүй. Үүний зэрэгцээ, Хятад улс яриа хэлэлцээ хийхэд нээлттэй байна, гэхдээ аливаа яриа хэлцэл нь эрх тэгш, харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай байхад тулгуурлагдсан байх ёстой.Ямарваа дарамт шахалт нь Хятад улсад үр дүнгүй гэж бид олон удаа илэрхийлсэн. Хятад улс өөрийн зүй ёсны ашиг сонирхлоо тууштай хамгаалж, олон улсын шударга ёсыг хамгаалах болно” гэжээ.
