solongonews
Хятад, Монгол, Оросын Шинэ эрчим хүчний форум боллоо
2024-08-16 18:25
Хятад, Монгол, Оросын Шинэ эрчим хүчний технологи ба түүнийг нээж хөгжүүлэх, ашиглалтын форум боллоо.

   Хятад, Монгол, Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн XVII чуулганы хүрээн дэх Шинэ эрчим хүчний технологи ба түүнийг нээж хөгжүүлэх, ашиглалтын форум 08 дугаар сарын 16-ны үдээс хойш Бугат хотын Шангрила зочид буудалд болж өндөрлөлөө.

Форумын үеэр ӨМӨЗО-ы Эрчим хүчний газрын дарга Чэн Жэн үг хэлж, МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөлийн ерөнхийлөгч Д.Ганхуяг үндсэн илтгэл тавьсан бол Хятад, Монгол, Орос гурван орноос хүрэлцэн ирсэн бусад 9 төлөөлөгч илтгэл тавьсан байна.

Монгол Улсын Ньюком ХХК-ийн захирал Б.Баатармөнх сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа:

- Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний нөөц их байна. Би Хятад улс, тэр тусмаа Бугат хотод ирээд харахад сэргээгдэх эрчим хүчээ маш сайн хөгжүүлсэн харагдлаа. Суурилагдсан  хүчин чадлын тал нь сэргээгдэх эрчим хүч болсон байна. Монголын нөхцөл байдлыг харахад суурилагдсан хүчин чадлын 20-иод хувь нь сэргээгдэх эрчим хүч бий. Тэгэхээр бидэнд хөгжлийн маш том орон зай байгаа гэж бодож байна. Ялангуяа Өвөр Монгол, цаашлаад Хятадын сүлжээтэй хамтран ажиллаж, Хятад руу эрчим хүч экспортлох юм бол манай улсын сэргээгдэх эрчим хүчний салбар маш хурдтай хөгжих боломжтой байна хэмээн харж байна гэж хэлллээ. 

Монгол Улсын Ньюком ХХК-ийн захирал Б.Баатармөнх

Зохиогч: С.УРЬХАН, Ш.ЦОГЗОЛМАА
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл