solongonews
Аж үйлдвэрүүдийн ашиг өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар өсжээ
2024-08-27 17:09
Аж үйлдвэрүүдийн ашиг өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар өсжээ

 2024 оны 01-ээс 07-р сард Хятад улсын жилийн орлого нь 20 сая юаниас дээш аж үйлдвэрүүдийн ашиг орлого 4 их наяд 99 тэрбум 170 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 3.6 хувиар өсөн нэмэгджээ.

 Оны эхний 7 сард уул уурхайн салбар 717.92 тэрбум юанийн ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.5 хувиар буурчээ; Боловсруулах салбарын нийт ашиг 2 тэрбум 904 сая юаньд хүрч, 5.0 хувиар өсөв. Цахилгаан, дулаан, хий, усны үйлдвэрлэл, хангамжийн салбарын нийт ашиг 476 тэрбум 710 сая юаньд хүрч, 20.1 хувиар өссөн байна.

 1-ээс 7-р сард гол гол салбаруудын ашгийн байдал: Өнгөт металл хайлуулах, цувж боловсруулах үйлдвэрийн ашиг өмнөх оны мөн үеийнхээс 79.3 хувиар, компьютер, харилцаа холбоо болон бусад электрон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарын ашиг 25.1 хувиар, Хөдөө аж ахуй, дагалдах хүнсний үйлдвэрлэл 23.9 хувиар, цахилгаан, дулааны үйлдвэрлэл хангамжийн үйлдвэр 23.2 хувиар, нэхмэлийн үйлдвэр 18.4 хувиар, автомашины үйлдвэрлэл 6.7 хувиар, газрын тос, байгалийн хий олборлох үйлдвэр 5.3 хувиар, химийн түүхий эд, химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбар 4.8 хувиар, ерөнхий тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 4.3 хувиар өссөн бол тусгай тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 2.9 хувиар, цахилгаан дамжуулалт болон холбогдох тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 8.1 хувиар, нүүрс олборлох, угаах үйлдвэр 21.7 хувиар, металл бус ашигт малтмалын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 48.8 хувиар, газрын тос, нүүрс болон бусад түлш боловсруулах үйлдвэр, хар металл хайлуулах, цувж боловсруулах үйлдвэр 48.8 хувиар буурсан байна. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл