solongonews
Хятад-Вьетнамын хилийн дагуух хоёр коридор зорчигч тээврийн хэрэгсэлд түр хугацаагаар нээлттэй байна
2024-11-19 10:55
Хятад-Вьетнамын хилийн дагуух хоёр коридор зорчигч тээврийн хэрэгсэлд түр хугацаагаар нээлттэй байна

Юньнань мужийн Вэньшань Жуан үндэстэн Мяо үндэстний өөртөө засах жүөгийн  Малипо шяньд байрладаг Хятадын Бабу-Вьетнамын Ишүнь коридор болон Хятадын Янван-Вьетнамын Байде коридор зорчигч тээвэрлэх үйл ажиллагаагаа 11-р сарын 17-ны өдөр түр хугацаагаар нээлээ.

Зорчигч тээврийн коридор нээгдсэн нь хоёр орны хоорондын хилийн хүмүүсийн солилцоог дэмжиж, Хятадын Вэньшань жүө болон Вьетнамын Хэжян мужийн хоорондын харилцан солилцоо, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлж, бүх талуудын хувьд ашигтай хөгжилд хүрч, уламжлалт нөхөрлөлийг бэхжүүлэх болно.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл