Хятадын Гаалийн статистикийн мэдээлснээр энэ оны эхний 11 сард Хятадын бараа бүтээгдэхүүний нийт импорт, экспортын үнэ 39.79 триллион юань болж, өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар өссөн байна. Тэдгээрээс экспорт 23.04 триллион юань буюу 6.7 хувиар өссөн байна. Импорт 16.75 триллион юань болж, 2.4 хувиар өссөн байна.
Худалдааны хэлбэрийн талаас нь авч үзвэл, эхний 11 сарын хугацаанд Хятадын ерөнхий худалдааны импорт, экспорт 25.5 триллион юань буюу 3.7 хувиар өсч, Хятадын гадаад худалдааны нийт үнэ цэнийн 64.1 хувийг эзэлж байна. Мөн энэ хугацаанд боловсруулах худалдааны импорт, экспорт 7.22 триллион юань буюу 3.6 хувиар өсч, 18.1 хувийг эзэлж байна. Худалдааны түншүүдийн талаас харахад эхний 11 сарын хугацаанд АСЕАН Хятадын хамгийн том худалдааны түнш байсан бөгөөд Хятад, АСЕАН хоёрын худалдааны нийт үнэ 6.29 триллион юань буюу 8.6 хувиар өссөн байна. Мөн энэ хугацаанд Хятадын "Бүс ба зам" орнуудад нийт импорт, экспорт 18.74 триллион юань буюу 6 хувиар өсснөөс экспорт 10.52 триллион юань буюу 8.2 хувиар өссөн байна. Импорт 8.22 триллион юань болж, 3.4 хувиар өссөн байна. Худалдааны талуудын талаас харахад эхний 11 сарын хугацаанд хувийн бизнесийн импорт, экспорт 21.99 триллион юань буюу 8.7 хувиар өсч, Хятадын гадаад худалдааны нийт үнэ цэнийн 55.3 хувийг эзэлж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2 хувиар өссөн байна.
