Амтлаг шорлог
2015-12-28 18:21
Шорлог идэж байсан байх. Тэгвэл жимсээр шорлог хийж зугаалганы ширээндээ өнгө нэмэж, зочидоо гахшируулаарай бүтээлч бүсгүйчүүдээ. Цаг бага зарцуулаад зогсохгүй эрүүл сонголт хийгээрэй.
Орц
1 дундаж тарвас
2-3 уут хөлдөөсөн бөөрөлзгөнө
Чангаанз
Өргөст хэмх
Гүзээлзгэнэ
Өөрийн дуртай дурийн жимс
Нарийн мод
Заавар:
Гурван нүх гарга.
Зурагт үзүүлсэнээр гурван ижил хэмжээтэй нүх гарга.

Тарвасаа дундуур нь хуваа.
Тарвасны нүхтэй талыг арай өргөн байхаар хуваа.

Дараагаар нь дотор талыг ухаж, янзалах хэрэгтэй. Халбагаар авах нь гаднах халсийг гэмтээдэггүй.

Дараа нь модон нарийн савхийг тарвас руу хатгаж оруул.

Хөлдөөсөн бөөрөлзгөнө жимсийг модыг бүрэн хатгаж дуусгахаас өмнө хийж, бэлэн болгоно.
Илүү гарсан модыг тасдаж авах.
Ухсан гурван нүх рүү өргөст хэмхээ ижил хэмжээтэй хувааж, зүсэж байрлуулна.
Жимсний цуглуулга бэлдэх
Өөрийн дуртай жимсээ модон дээр зоож байрлуулаарай. Гүзээлзгэн, киви, чангаанз, тоор гээд л чиний дуртай бүхэн багтаж болно.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
