Урт үсийг янзлах ТОП-7 санаа
2015-12-28 18:21
Сайн байна уу охид бүсгүйчүүдээ. Шинэ жилээр УРТ үсээ яаж янзлах вэ гэж бодож байгаа бол наашаа ороод ир. Танд урт үсээ өөрөө янзалж шуух, буржийлгах гээд 7-н санааг нэмж өгөе.
Сайн байна уу охид бүсгүйчүүдээ. Шинэ жилээр УРТ үсээ яаж янзлах вэ гэж бодож байгаа бол наашаа ороод ир. Танд урт үсээ өөрөө янзалж шуух, буржийлгах гээд нийлээд 7-н санааг нэмж өгөе. За дагаад хийгээрэй!
1.Энгийнээр шуух
Энэ шуулт нь хүзүүг тодотгож өгөх тул хүзүүг урт сайхан харагдуулдаг. Ихэнхидээ 30-аас дээш насныханд зохимжтой.
2.Taylor Swift-ийн үсний засалт
Үсээ эхлээд буржийлгаад, дараа нь шуувал их сонирхолтой харагддаг. Хүсвэл Taylor Swift-ийн үсний засалтыг хараад таалагдвал дагаад хийгээрэй.
3.”Үдэшлэгт” зориулсан
Энэ засалт их өвөрмөц. Романтик, зөөлөн харагдуулдаг бөгөөд та үдэшлэгт цор ганц ийм засалттай байна гэдэгт итгэлтэй байна.
4.Өтгөн үсийг буржийлгах
Та үсээ шуумааргүй байвал энэ аргыг хэрэглээрэй. Энгийнээр буржийлгахтай их адилхан.
5.Гоёмсог шуулт
Бүх насныханд гайхалтай харагддаг. Танд үсний цэцэгтэй хавчаар, үс тогтоогч 2 л хэрэгтэй.
6.”Романтик“ буржийлгалт
Үсээ буржийлгахдаа долгион багатай байлгахыг хүсвэл үүнийг хэрэглээрэй гэж зөвлөе.
7. Бусдаас онцгой буржийлгалт
Харин энэ засалт бол үсийг жинхэнэ л буржийлгах гэдэг байх. Буржийлгахдаа жижиг жижиг хэсгээр буржийлгаснаар та онцгой харагдана. Нэмж хэлэхэд бээлий өмсөөд буржийлгахаа мартваа. Гараа түлнэ шүү.
Танд тус болсон гэж найдаж байна.
Кана
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
