solongonews
Миний л хайр
2015-12-28 18:21
Чамдаа энэ захиа очих өдрийн мэндийг хүргэеэ . Сэтгэл зүрхэнд байдаг үгээ чамдаа захиа болгон илгээе
 
Одоогоос 2 жилийн өмнө наргиж цэнгэхээс өөр зүйлийг мэддэггүй, урдаа тавьсан зорилгогүй хүн байснаа би сайн санаж байна. Өдөр хоногийг ямар ч хийж бүтээсэн зүйлгүй өнгөрөөж чухам юуны төлөө, амьдрах ёстой вэ гэдгээ ч мэддэггүй тийм л нэгэн байсан. Энгийн бас хэвийн амьдрал үргэлжилсээр л байлаа ...
 
Гэтэл нэг өдөр фэйсбүүкээр нөгөө ангийнхаа бандитай танилцсан юм. Тэр нь одоогийн миний хайрлаж дурлаж амиа өгөхөөс ч буцхааргүй тийм нандин хүн минь болсон.
-Дандаа комны ардаас маазраад л сүүлдээ мсжлдэг болоод мсжийг нь уншаад иx инээдэг байж билээ. Анх уулзахдаа цаашдаа уулзах бүрт нэг зүйлийг мэдэрдэг болсон ( нэг тийм дотно мэдрэмж xайр xаламж дулаан үг яг л соронз шиг )
Түүнтэйгээ танилцсан тэр өдрөөс эхлээд миний амьдралын хэмнэл өөрчлөгдөж үнэхээр гайхалтай өрдүүд үргэлжилсэн. Хайрлаж хайрлуулах гэдэг ямар агуу зүйл болохыг түүнээс л мэдэрсэн энгийн хэрнээ ямар гайхалтай гээч... 
Хэрвээ түүнтэйгээ учраагүй бол би өдийд ямар хүн байхаа ч хэлж мэдэхгүй байна учир нь тэр минь надад ойлгоогүй ухаараагүй маш олон зүйлсийг ойлгуулсан юмлдаа.
 
Амьдралд бага ч гэсэн зовлон байхад дэндүү амттай болгож өгдөг юм шиг санагддаг хэцүү мөч бүхэнд тэр хүнээр дутаж заавал тэр хүн л байх ёстой юм шиг яг л миний сүүлийн итгэл найдвар мэт санагддаг.
Эхэндээ өдөр ирэх тусам л харамлаж хардаж хайрлах нь ихэссээр 
 
түүнийхээ эрх чөлөөг өөрөөрөө хязгаарлаx нь дэндүү ихсэж ам зөрөх бүрт сэтгэл өвдөж шаналдаг байлаа. Мэдээж Тэгэхэд түүнийгээ сайн ойлгодогүй байсан дэндүү их харамлаж энгэртээ тэврээд хаашаа ч явуулмааргүй хэн нэгэн булаах гээд байгаа юм шиг яаж хайрлахаа мэдэхүй дэмийл бачуур ч мөн ч их зовоосондоо хайрыгаа.
 
Хатуу ч гэсэн үнэн үгийг хайр найргүй хэлдэг ч зөвхөн миний төлөө гэдгийг ойлгодог. Гэхдээ муудалцах бүрт тэрүүхэн хэдхэн хормын агшинд уйлж уцаарлаж гомдолж туньж байдаг би их тэвчээргүй юм .
-Хайр Халамж гэдэг ямар гайхалтай зүйл болохыг ганцxан чамаас л мэдэрдэг юм шүү xайрт минь энгийн хэрнээ үнэхээр гайхалтайгаар хайрладаг би хосуудад атаархаж үзээгүйээ зөвхөн өөртөөл атаархдаг юм шүү дээ . Би чамайгаа тэнгэрээс надад өгсөн бэлэг гэж боддог энэ хорвоод төрсөнд нь үнэхээр их баярладаг ийм сайхан хүнийг төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн аав ээжд нь баярлалаа гэж хэлмээр байдаг хэхэ.
 
Хамтдаа өдөр ирэх тусам улам л ойртож дотносож дассаар 1жил 8 сарын хугацааг хамт өнгөрүүлсэн байна хамтдаа байсан мөч бүхэн надад үгээр хэлэшгүй үнэтэй.. Хааяа хайртай гээд хэлэхэд нь өөрийн мэдэлгүй уйлдаг хайртай гээд хэлэхгүй залгахгүй ганцл өдөр болвол гомдоод бас уйлаад л байдаг өөрийн мэдэлгүйл ингээд уйлчаад байдгийн өөр хүнд тэгж гомддоггүй хэрнээ хайртай хүндээ гомдолж эрхэлж дандаал туньж байдгийн. 
 
Бусад хосууд шиг биш ч тэднээс илүү арай өөрөөр илүү гэдгээ мэддэг.(бидний хайрын ертөнц арай өөр юм шиг санагддаг бусадтай адилгүй 1 хүн шиг л байдаг илүү их мэдэрдэг юугаа ч нуудаггүй тийм л байдаг дэндүү дотно . 
 
Онон гэдэг хүн миний хувьд амьдралын утга учир түшиг тулгуур итгэл найдвар <хайр> бүх зүйл нь учраас хичээх ёстой төгс биш ч түүндээ төгс нэгэн болохын тулд хичээх хэрэгтэй гэдгээ мэддэг.Хамт инээж хамт уйлж хамтдаа догдолж хамт байсан бүхэн биднийг холбодог. Би чамайгаа үүрд нандигнан хайрлах болноо яг л анхных шигээ хэзээч xөрөлгүй халуун дулаанаар хайрлах болно. Уурлуулж гомдоож байдгийг минь уучлаарай .БИ ЧАМДАА ХЯЗГААРГҮЙ ИХ ХАЙРТАЙ шүү
Цэцэгс нарыг хараад мишээдэг шиг
Чинийхээ дэргэд би чинь хайраар ургадаг цэцэг
Чамайгаа хаана ч байсан би дэргэдээс чинь холдохгүйээ ГЭГЭЭН ВАЛЕНТИНЫ ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЬЕ НЭЭДООНАА Шоб2
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл