solongonews
Ид шид байдаг гэдэгт итгэ!
2015-12-28 18:21
Өнөөдрийн танд хүргэх сэдэв бол ид шид! Танд ийм зүйлс тохиолдож байсан уу? Ямар утгатайг нь яг одоо мэдэж аваад өөдрөг амьдар.
Аяга хагалах – аз жаргал авчирна. Аа харин хагарсан аяга хадгалж хэрхэвч болохгүй.
Хэрвээ эмэгтэй хүүхэд аавтайгаа адил бол ирээдүйд маш их аз жаргал хүлээж буй.
 
 
Хэрвээ танд олон  мэнгэ байгаа бол таны амьдралд мянга мянган баяр баясгалан учирна. Ялангуяа харагддаггүй газар байвал янзтай. /нуруу гэх мэт/
 
Хоёр дараалласан солонго харах юм бол таатай үйл явдал тохионо.
Хоол идэхээс өмнө найтааах юм бол сайн мэдээ ирнэ. 
Нар жаргах үед аалз харах юм бол сайн үйл хүлээж байна.
 
Хэрвээ гэрээс гарахдаа хамгийн түрүүнд эрэгтэй хүнтэй таарвал тэр өдрөө азтай байна.
Баруун хөмсөг загатнавал болзоонд уригдана.
Баруун гар загатнавал мөнгөтэй болно.
Гудамжинд цагаан муур харвал сайн мэдээ, улбар шар бол мөнгө, хар бол аз жаргал, саарал бол эрүүл мэнд, харин эрээн зураастай муур бол хайр дурлалыг зөгнөдөг аж. Хэрвээ 3-н өнгө холилдсон муур таарвал маш их сайн зүйл дагуулдаг, яг л 3-ийг 1 дор гэдэг шиг.
 
Хэрвээ санамсаргүйгээр 12:12 15:15гэх мэт цаг харвал хүслээ бодоорой.
Ажил/сургууль руугаа явж байхдаа улаан машинтай таарвал танд амжилт ирэх болно.
Өтгөн дээр санамсаргүй гишгэвэл маш их аз жаргал ирнэ.
Цагаан тагтаа харвал хайр дурлалтай учирна.
Шувуун жиргэх чимээ эсвэл нарны гэрэлд өглөө сэрвэл тэр өдөр амжилттай байна.
Баруун нүд загатнавал амжилт гаргана.
Хэрвээ таны гаран дээр цох суувал дотроо 22 хүртэл тоолоорой. Хэрвээ нисээгүй байвал таныг аз жаргалтай дурлал хүлээж байна.
Од харвахыг харвал хүслээ шивнэхээ мартваа!
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл