Захидал ирлээ: Хүүхэдтэй хүнийг тэвчээд байх уу?
2015-12-28 18:21
Над шиг амьдралтай эмэгтэйчүүд хэр их байгаа бол. Зөвлөж, туслаач Би одоо 25 настай. Сургуулиа төгссөн, ажил хийдэг. Найз залуутайгаа хамт амьдраад 7 сар болж байна. Тэр маань 4 настай охинтой. Эхнэрээсээ салаад 2 жил болж байгаа. Над шиг амьдралтай эмэгтэйчүүд хэр их байгаа бол. Зөвлөж, туслаач.
Би одоо 25 настай. Сургуулиа төгссөн, ажил хийдэг. Найз залуутайгаа хамт амьдраад 7 сар болж байна. Тэр маань 4 настай охинтой. Эхнэрээсээ салаад 2 жил болж байгаа. Гэтэл бид 2 саяханаас суух дээрээ тулаад тэдний аав, ээж, хамаатан садантай нь танилцаад ирсэн чинь өмнөх эхнэр нь гэрлэлтээ цуцлуулахгүй гээд байна. Тэгээд гэрлэлтийн гэрчилгээгээ авчихаад өгөхгүй, шүүхэд өгье гэхээр “Би чиний хууль ёсны эхнэр, үхэж байсан ч гэрлэлтээ цуцлуулахгүй” гээд л манай хүнийг дарамтлаад болдоггүй ээ. Тэгээд манай хүн уурлаад шүүхэд өгнө гэхээр эхнэр нь “тэгвэл охиныхоо овгийг солиулна, тэгээд чамтай охиноо хэзээ ч уулзуулахгүй” гэдэг.
Манай хүн ганц охиндоо амь болохоор яаж ч чадахгүй тэгээд л эхнэрийхээ амаар байгаад байх юм. Би эхэндээ ч юу ч хэлдэггүй байлаа... Нэг удаа “ эхнэр чинь охиноо ганцаараа өсгөж чадахгүй, тэгээд ч охин чинь хэн миний аав, хэн миний ээж гэдгийг мэдэж байгаа, тиймээс тэр эмэгтэйн сүрдүүлгээс битгий ай” гэсэн чинь “ чи мэдэхгүй байна, тэр эмэгтэй аймар, тэр яаж ч чадах эмэгтэй, би охиндоо хайртай, охин минь миний ганц амь амьдрал...” гэж хэлсэн. Сүүлдээ нөгөө эхнэр нь бүүр давраад “наад хүүхнээ явуулчих, охиноо бодоод буцаад нийлье, би чамд хайртай, хайртай болохоороо л гэрлэлтээ цуцлуулдаггүй, би чамаас салаад зөндөө юм ойлгосон, чи ч гэсэн ойлгосон юм чинь одоо 2уулаа амьдралаа бодъё... хайраа...” энэ тэр гээд л мессеж бичнэ, утсаар ярина, месенжерээр бичнэ...
Манай хүн эхэндээ надаа уншуулдаг байсан... Одоо бүр тас нуудаг, баригдахаараа булзайруулаад л... Би тэгээд “ салъя, чи эхнэртэйгээ буцаад нийл, хүүхдээ бод” гэхээр “ би чамайг сонгосон, би чамд хайртай, буцаад нийлэх байсан бол аль хэдийнээ буцаад нийлчих хугацаа өнгөрсөн...” гээд л... Тэгээд хэрвээ бид 2 хүүхэдтэй болчихвол тэр эмэгтэй хүссэн хүсээгүй гэрлэлтээ цуцлуулна, 2уулаа хүүхэдтэй болоё гэдэг. Хэрвээ Бид 2 хүүхэдтэй болсон чинь тэр эмэгтэй нь бас л цуцлуулахгүй гээд байвал яах уу... Гэрлэлтээ батлуулаагүй бол хүүхдийг эхээр нь овоглодог бил үү? Би одоо яах ёстой вэ? Би тэр хүнд хайртай. Даанч энэ асуудал нь хэзээ ч бид 2-оос салахгүй, бас би ийм үнэ цэнэгүй амьдралаар амьдрах юм биш биздээ.
Аав ээж маань ч гэсэн ганц охиноо ийм үнэ цэнэгүй амьдарлаар амьдруулмааргүй байна, нэг бол сал, нэг бол хурдан асуудлаа шийд гэж хэл гээд манай хүнтэй танилцахгүй гэсэн. Асуудлаа шийдсэнийх нь дараа л танилцана гэсэн. Тэр 2-ын минь буруу гэж юу байхав дээ... Одоо би бөөн ацан шалаан дунд орчихсон байна... Эхнэрийг нь салгуулах тал дээр хуулийн зөвөлгөө авах уу, эсвэл яах ёстой вэ?
Надад туслаач...
Монголжингоо:
Сайн байна уу? бүсгүй минь. Ид сайхан залуу насан дээрээ цоо шинэ амьдралаар эхлэлгүй хүүхэдтэй залуутай учирсан тань жаахан харамсалтай санагдаж байна. Та өөрийгөө эхнэрийнх нь оронд тавиад үзээрэй. Тэр эмэгтэй ч бас охиноо өнчрүүлэхийг хүсэхгүй байгаа нь мэдээж. Эцэг эхийн хэлсэн үг хэзээ ч буруу байдаггүй. Эцэг эхтэйгээ маш сайн зөвлөлдөх хэрэгтэй.
Юуны өмнө асуудлыг шийдэх гэж яарах хэрэггүй санагдаж байна. Та залуугаа түр азнаад үзвэл дээргүй юу? Асуудлыг 2 талаас нь бодоод үзье. Тэр эхнэрээсээ салаад таньтай амьдраад хүүхэдтэй болоод та 2-ын амьдрал сайхан байж болж байна. Харин нөгөө талаас нь харвал тэр таньтай таарахгүй маргалдаж эсвэл том хэрүүл болсны дараа эхнэр дээрээ буцаж очих магадлал өндөр. Тийм биш гэж үү?
Бусад уншигч бүсгүйүүд маань ямар бодолтой байна вэ?
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
