Шинээр байгуулагдсан Али спортын корпораци нь Алибаба групп хувьцаа эзэмшиж, Sina болон Yunfeng Capital хамтран санхүүжилт хийсэн байна.

2014 оноос эхлэн Evergrande Taobao хөл бөмбөгийн клубийн хувьцаа эзэмшин, Реал Мадрид, Байерн, NBA-ийн од Коби Брайнттай хамтран ажилласнаас хойш Алибаба групп спортын салбарт хөгжиж эхэллээ. Алибаба группийг үүсгэн байгуулагч Жек Ма: - Ирэх 10 жил дэх Алибаба группийн стратегийн хоёр том чиглэл бол эрүүл мэнд, аз жаргал хоёр юм гэжээ.

Жек Ма
Шинэ байгуулагдсан Али спортын корпорацийн ажлыг хэрхэн явуулах талаар Алибаба групп танилцуулахдаа: - Хамтран ажиллаж буй талууд цахим худалдаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зар сурталчилгаа, видео, ухаалаг төхөөрөмжүүд, үүлэн тооцоо, биг дата, санхүү зэргийг нэгтгэж, тэмцээн уралдаан зохион байгуулах, хэвлэх, хэвлэл мэдээлэл, худалдааг хөгжүүлэх зэрэг салбарыг багтаасан мэргэжлийн спортын групп ажиллуулан интернет сүлжээний худалдан авагчид болон худалдагчийг холбосон шинэ салбарыг бий болголоо.
