“Танангоо” салоны гоо сайханч Ч.Энэрэл хумс арчилгааны талаар зөвлөж байна
2015-12-28 18:21
Эмэгтэй хүний хумс гоо сайхны бас нэгэн хэмжүүр юм шүү. Ээжүүд бид тэр бүр хумс, хуруундаа анхаарал тавьж чаддаггүй биш гэж үү. Хэдий завандаа хумсаа будаад, хэзээ нь хүүхдээ хооллох вэ, хүүхдийнхээ хувцсыг угаах вэ гээд л.
Заавал будаж, өнгөлснөөрөө хумс гоё харагддаггүй юм байна шүү. Харин ч эрүүл, толигор, толь шиг гялалзсан хумстай байхад хангалттай юм байна. Сайхан гартай бүсгүй үргэлж анхаарлын төвд байдаг юм шүү.
Иймд охид хүүхнүүддээ зориулан “Танангоо” салоны гоо сайханч Ч.Энэрэлийн хумс арчилгааны талаарх зөвлөгөөг хүргэж байна.
Хумсаа бат бөх болгоход хэдхэн минут л хангалттай
Оливын тосонд хумсаа хэдэн минутын турш дүрэх их сайн аж. Дараа нь хуруугаараа зөөлөн иллэг хийхдээ хумсныхаа мах руу илж өгөөрэй. Энэ нь хумсыг бат бөх ургахад ихээхэн нөлөөлдөг.
Мөн цэвэр нимбэгний шүүсийг хөвөнд шингээгээд хумсныхаа толиог арчих хэрэгтэй. Инэгэвэл хумс бас их гоё ургадаг.
Эмэгтэй хүний хумсны толио нимгэрэх тусам сав нь нимгэрч байдаг
Шилэн хумс хийлгэх мэдээж гоё харагдана л даа. Гэхдээ энэ гоёлыг зөв хэрэглэхгүй бол аюултай гэнэ шүү. Шилэн хумс хийлгэсний дараа 1-2 сар хумсаа амраах ёстой аж. Үгүй бол хумсны толь нимгэрнэ. Эмэгтэй хүний хумсны толь нимгэрэх тусам сав нь ч адилхан нимгэрдэг. Тиймээс хиймэл хумс наалгаж хэрэглэж байгаа хүмүүс тэр хумсаа авахуулсны дараа 1-2 сарын хугацаанд өөрийн хумсаа амраах ёстой. Ингэхдээ дээр хэлсэн хумс арчилгааг гэртээ заавал хийж байх хэрэгтэй.
Хумсаа мэрэх нь эрүүл мэндэд ингэж нөлөөлдөг
Зарим хүн хумсаа мэрдэг. Энэ бол эрүүл мэндэд маш муу нөлөөтэй гэнэ шүү. Хумсны салстууд ходоодонд ороод бүрхэвч үүсгэчихдэг. Тэрнээс үүдэж олгой ч үүсэх магадлалтай.
Хумс давхардаж ургах нь юутай холбоотой вэ?
Хумс давхардаж ургах нь ходоодтой холбоотой. Ганц ходоод биш юм гэхэд дотор эрхтэнтэй холбоотой байдаг аж. Хүмүүс үүнийг гадны нөлөөтэй гэж боддог ч эсрэгээрээ байдаг байна. Ялангуяа бидний идэж байгаа хоол хүнстэй их холбоотой юм байна. Иймд А, В, С, Е амин дэмтэй хүнс их хэрэглэх хэрэгтэй. Кальц, хүхэр дутагдахаар хумс бас давхардаж ургадаг юм байна.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
