solongonews
Ван Хүнин Индонезийн Ардын Зөвлөлдөх Ассамблейн дэд дарга Айдитай уулзав
2025-04-16 11:03
Ван Хүнин Индонезийн Ардын Зөвлөлдөх Ассамблейн дэд дарга Айдитай уулзлаа.

Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дарга Ван Хүнин 04-р сарын 15-ны өдөр Индонезийн Ардын Зөвлөлдөх Ассамблейн дэд дарга Айдитай уулзав.

Ван Хүнин:

- Хятад, Индонез хоёр улс уламжлалт найрсаг харилцаатай. Хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор Хятад, Индонезийн харилцаа Хятад, Индонезийн хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулах шинэ шатанд орлоо. Хятад улс Индонезийн талтай хамтдаа чармайж, хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчимыг хэрэгжүүлж, бүс нутаг, дэлхийн хөгжил, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг ахиулахад улам их хувь нэмэр оруулахад бэлэн байна. Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний Хороо Индонезийн Ардын Зөвлөлдөх Ассамблейтай солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Индонезийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахад шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна гэдгээ илэрхийлэв.

Айди:

- Бид хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг боломж болгон ашиглаж, хоёр орны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах, дэлхийн энх тайван, тогтвортой байдалд эерэг хувь нэмэр оруулахад бэлэн байна. Индонезийн Ардын Зөвлөлдөх Зөвлөл Хятадын Ардын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хороотой солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа, ард түмний найрамдлыг нэмэгдүүлэхэд түлхэц өгөхийг хүсэж байна гэж хэлэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл