solongonews
Гаднаа гялалзаал байна
2015-12-28 18:21
Харин дотроо...
 
 
-Цэцэгсийн анхилам үнэр, өндөр өсгийттэй хөнгөхөн, гунхсан алхаатай үзэсгэлэнт бүсгүй хажуугаар зөрөн одов. Ямар сайхан бүсгүй вэ? гэж өөрийн эрхгүй дуу алдаад... Ариун цэврийн өрөө ороод гарч байгаа юм байх даа ? гэсээр ариун цэврийн өрөөний хаалгыг татав.
 
- Энэ өрөөг сая зөрөөд гарсан сайхан бүсгүй хэрэглээгүй л байлтай. Эрчүүдийнх тусдаа учраас сая зөрсөн сайхан бүсгүй л энийг хэрэглэсэн нь тодорхой байв. Үнэхээр муухай болгосон байна шүү, гэрийнхээ ариун цэврийн өрөөнд ийм заваан байдаг хүн байхгүй дээ. 
 
- Монголчууд ардын зүйр үгийг үнэхээр голыг нь олоод хэлчихдэг ард түмэн гэдэгтэй би хэзээд санал нийлдэг ч өнөөдөр бат итгэв. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэж энэ ажээ. Ийм сайхан эмэгтэй гэрийнхээ ариун цэврийн өрөөг ингэж хэрэглэх байсан уу ?
 
Албан газрын ариун цэврийн өрөө гэдэг утгаараа бохир заваан хэрэглэж болно гээд энд тэнд хууль муулийнхаа заалтанд оруулаагүй биз дээ?  Нийтийн өмч  хариуцсан эзэнгүй болохоор бохир заваан хэрэглэнэ гэсэн үг биш. Харин ч нийтийн өмчийг хайр гамтай хэрэглэ гэж зааж сургадаг байсан санаанд буулаа. 
 
-Эрэгтэй ариун цэврийн өрөө хэрэглэж үзээгүй болохоор ямар байдаг тухай мэдэхгүйгээ бурахгүй. Мэддэгээр нь ийм сайхан эмэгтэйчүүд яагаад албан газрынхаа ариун цэврийн өрөөг муухай хэрэглэдэг тухай л бичмээр санагдлаа. 
-Уншигч авхай та ажлынхаа ариун цэврийн өрөөг ашиглахдаа хэр өөриймсөг ханддаг вэ ? Өдрийн ихэнх цагийг буюу 24 цагийн гуравны нэг болох 8 цагийг ажил дээрээ өнгөрөөж байна. Ажлын байр бол таны хоёр дахь гэр. Бүгд ингэж ярьдаг, бичдэг хэрнээ бүгд яагаад ажлын байрандаа өөриймсөг ханддаггүй юм бол ? 
 
-Ямар ч зүйлд сэтгэл дутах шиг хэцүү зүйл байхгүй. Хаана ч хэний ч эд зүйлийг ашиглахдаа хайрлаж гамная. Ажлын газрын ариун цэврийн өрөөний нойлын цаасийг урт уртаар нь хөвж хаях биш, гарын шингэн саванг энд тэндгүй үсэргэн асгах биш, яг гэртээ байгаа юм шиг өөрийнхөө ажиллаж олсон мөнгөөр авсан саван, ариун цэврийн цаасаа хэрэглэж байгаа мэт гамтай хэрэглэе. 
-Хүний биш өөриймсөг сэтгэлгээ ямар чухал болох талаар ганцхан зөрөөд өнгөрсөн бүсгүйн жишээгээр өгүүлэхийг хичээлээ. 
^^Анир^^
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл