Франц улсын Basse-Normandie мужийн морин спортын холбооны захирал Nikolae Borg Эвенк хошуун дахь айлчлалын хугацаандаа Кэ Шин адууны аж үйлдвэрийн компанийн адуу үржүүлэх төв болон тус хошуун дахь Мэргэжлийн дунд сургуулийн морин спортын анги, морин уралдааны талбарт очиж сонирхсон бөгөөд стратегийн хамтын ажиллагааны эргэн тойронд зөвлөлджээ.

Эвенк хошууны Кэ Шин адууны аж үйлдвэрийн компани
Гарын үсэг зурах ёслолын үеэр Эвенк хошууны адууны аж үйлсийн нийгэмлэг болон Франц улсын Basse-Normandie орны морин спортын холбоо нь дугуй ширээний хурал зохион байгуулж, тус хошууны адуун соёлын аж үйлс, адууны үржил, морин уралдааны арга хэмжээ зохион байгуулах зэрэг салбарт хамтран ажиллахаар санал нэгдэж, стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан байна.
