Оскарын наадмаас сурах ёстой 4 зүйл
2015-12-28 18:21
“Монгол” телевиз монголчууддаа өчигдөр хамгийн гайхалтай бэлгүүдийн нэгийг задаллаа. Ингэхдээ дэлхийн кино урлагийн алтан тайзны одод шилдгээ шалгаруулж, жинхэнэ шагналын эздийг тодруулдаг Оскарын наадмыг шууд дамжуулан монголчуудынхаа мэлмийг мялаасан билээ. Хэн алтан баримлын эзэн болох нь биш харин жинхэнэ бүтээл хэрхэн төрдөг, жинхэнэ өрсөлдөөн гэж чухам юу байдгийн амьд жишээг монголчууд цэнхэр дэлгэцээрээ хүлээн авч, оюуны цангаагаа тайлахад энэ шууд дамжуулалт ихээхэн нөлөөлсөн гэдэгт итгэлтэй байна. Энэ гайхалтай наадмыг зүгээр үзээд өнгөрөөх бус амьдралдаа авч үлдэх хэд хэдэн зүйл байгааг “Монголжингоо”-гийн уншигчидтайгаа хуваалцъя.
Үргэлж шударга бай
Оскарын наадмаас шударга байхын үлгэр жишээг олж харж болохоор байна. Хөтлөгч нар нь ярилцагчидтайгаа хэчнээн чин сэтгэлээсээ ярилцаж буйг эрхэм уншигч та анзаарсан л байх. Тэд юунд ч баригдахгүй, бас юунд ч түүртсэнгүй. Уригдсан зочдыг нь харахад, жинхэнэ шударга өрсөлдөөний өмнө ямар ч гоо үзэсгэлэн мэхийн ёсолж, түүнд эн тэнцэхийн тулд хэн бүхэн өөрийгөө хэчнээн хурцалж, өдөөж, тэмцдэгийн үнэн дүр төрхийг харуулж байна.
Гоёл гэдэг бол хүндэтгэл юм
Энэ наадмыг дэлхий даяар амьсгаа даран үзэцгээсэн. Тийм болохоор оролцогч бүр өмсөх гоёлоо сонгоно гэдэг хамгийн том шалгуур юм. Женифер Лопез, Лейди Гага, Гвинет Пелтроу гээд кино дэлгэцийн амьд домог болсон үзэсгэлэнт бүсгүйчүүдийн гоёлыг анзаараарай. Нүд гялбаж, цацаг, саа унжуулсан зүйл алга. Зүгээр л хүндэтгэл, бардамнал, үзэсгэлэн гоог шингээсэн хамгийн дэгжин хэр нь хамгийн ялдамхан хувцаслалт тэр байлаа. Гангалахдаа олон өнгийн хувцас сонгох хэрэггүй гэдгийг ч харуулж байна. Хоёроос илүү өнгийг гоёлдоо шингээх хэрэггүй аж.
Өөрийнхөөрөө бай
Зүгээр л өөрийнхөөрөө бай. Хэн нэгэнд сайхан харагдах гэж хэнийг ч бүү дуурай. Мерилл Стрип алтан үеийнхнийхээ хөдөлмөр гавьяанд хүндэтгэл үзүүлэн алтан тайзнаа хэлсэн үгийг нь хэн бүхэн анзаараа биз ээ. Хаа ч байсан чин сэтгэлээсээ, үргэлж өөрөөрөө байхын хамгийн бодит жишээг түүний энгийн хэр нь намбалаг төрх харуулж байна.
Жинхэнэ өрсөлдөөнөөс жинхэнэ ялагч тодордог
Оскарын наадамд өрсөлдөж байгаа кинонуудыг манай уншигчид хэдийнэ үзчихсэн биз ээ. Жинхэнэ бүтээл гэдэг л тэр байх. Тэдний жүжиглэлт, камерийн өмнө уйлж, инээж, орилохдоо ч чин сэтгэлээсээ, жинхэнэ ялалт байгуулахаас нааш бууж өгөхгүй гэсэн зүтгэл ханхалж байгаа биз. “The theory of everything” киноны гол дүрийг бүтээсэн Эдди Редмайн хэмээх залууг анзаараарай. Гайхамшигт сэтгэгчийн хүний санаанд оромгүй хүнд бэрх амьдралын замыг хэрхэн амьдруулж, олны өмнө дэлгэж чадав.
Яг л үүнтэй адилхан бүх зүйлд жинхэнээсээ өрсөлдөх хэрэгтэй гэдгийг энэ наадам бидэнд харуулж байна. Аргалсан, нүд хуурсан бүтээл хэзээ ч Оскарт дэвшдэггүй.Амьдрал дээр ч гэсэн аргалсан зүйлс хэзээ ч бүтэлтэй байдаггүй. Өөртөө үнэнч байж, жинхэнэ утгаар нь тэмцсэн хүн ялалт байгуулдаг билээ.
Оскарын онцлох гоёлууд
Женифер Лопез

Жуллиан Мүүр

Скарлет Иохансан

Лэйди Гага

Рииз Визерспүүн

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
