Өнөөдрийн олон улсын загварын шоуг хархад Дундад улсын нүүр царай болсон бүсгүйчүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Хэдийгээр нэгэн үе олон улсын загварын ертөнцөд Дундад улсын модел харагдахгүй байсан ч цөөн бус моделиуд олон улсын зиндааны нэрт брэндийн рекламд тоглох урилгыг хүлээсээр байсан. Эдгээр брэндийн хувьд моделийн царай зүс өвөрмөц байхыг илүүд үздэг. Одоо Дундад улсын моделийн өмнө дэлхийн загварын тайз нээлттэй болсон гэхэд болно. Дундад улсдаа төдийгүй гадаад зах зээлд өөрийн гэсэн амжилтаа ахиулж яваа өсөх ирээдүйтэй Дундадын залуу загвар өмсөгч олон байгаа. Та бүхэнд тэргүүлэх гурван бүсгүйг танилцуулъя.
Лиү Вэнь 1988 онд Дундад улсын Хүнань мужид төрсөн. "Victoria's Secret Fashion Show"-нд алхсан Дундад улсын анхны бүсгүй. ASKMEN сайтын гаргасан 2011 оны дэлхийн хамгийн үзэсгэлэнт сайхан царайгаараа тодорсон Азийн анхны хүн.
Хэ Хүй1989 онд Дундад улсын ВэньЖөүд төрсөн. Лиү Вэний араас мөр гишгэн "Victoria's Secret Fashion Show"-ны тайзанд гарсан Дундад улсын 2-р модель.
2011 оны Нью-Йоркийн загварын долоо хоног "Ralph Laure" брэндийн намар өвлийн загварыг танилцуулж олны сайн танил болсон. "VOGUE JAPAN", "W", "V", "i-D" сэтгүүлийн нүүр царай болж байв.
Сүн Фэйфэй 1989 онд Шаньдүн мужид төрсөн. "Elite" миссийн тэмцээнээр дэлхийд 2-рт тодорч алдрын зэрэгт хүрсэн. Олон улсын супермоделийн TOP 50-ын жагсаалтад 14-рт орж байна.
