solongonews
Миний бие юу хэлж байна вэ?
2015-12-28 18:21
Сарын тэмдэг ирэх үед эмэгтэйчүүд бидний сэтгэл санаа, биед олонн өөрчлөлтүүд мэдрэгддэг. Сарын тэмдэг ирэхээс өмнөх өдрүүдэд хэвлийгээр базлах, нураагаар өвдөх, хөх хөндүүрлэж, өвчин орох гэх мэт олон төрлийн өөрчлөлттэй тулгардаг.
 
 
 
 
Хэвийн
 Хэвийн буюу сардаа гурван өдрөөс долоо хоногийн туршид сарын тэмдэг ирэх явцыг хэлнэ. Зарим эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед 12 цайны халбага цус гадагшлуулдаг бол нөгөө хэсэг нь дөрвөн цайны халбага цус гадагшлуулна. Энэ нь хэвийн үзэгдэл.
 
Хэвийн бус
Сарын тэмдэг тогтворгүй, өвдөлт ихтэй ирдэг бол  хэвийн бус гэж ойлгож болно. Энэ нь хэд хэдэн шалтгааны улмаас үүсэлтэй.  
 
Сарын тэмдэг яагаад өвдөлт ихтэй ирдэг вэ?
 
1.Жирэмсэн үе
Жирэмсэн байх  хугацаанд эмэгтэй хүн өөр төрлийн гормон ялгаруулж байдаг тул сарын тэмдэг зогсдог. Хүүхэд төрсний дараа сарын тэмдэг хэтэрхий орой эсвэл эрт ирдэг. Үүнээс шалтгаалан сарын тэмдэг өвдөлт ихтэй ирдэг.
 
2.Стресс, дарамт, ачаалал
Кортизол хэмээх гормон нь эмэгтэй хүн ялгаруулдаг эстроген, проэстогенийг зохицуулдаг. Цусанд кортизол их байх тусмаа сарын тэмдэг тогтворгүй, өвдөж ирдэг.
 
3.Хоолны дэглэм
Идэж буй хоол хүнсээс шалтгаалан сарын тэмдэг ирдэггүй. Амин дэм багатай хүнсний бүтээгдэхүүн ихээр идэх, жин хурдацтай нэмэгдэж, хасагдахад сарын тэмдэг саатаж, ихээр өвддөг. Тиймээс эрүүл хоол, хүнс идэж занших хэрэгтэй.
 
4.Дасгал сургуулилт
Сарын тэмдэг ирэх үед охид хөдөлөх дургүй болдог. Тэгвэл аль болох хөдөлгөөнтэй байж, амрах хэрэгтэй. Ингэснээр сарын тэмдэг хугацаандаа, өвдөлт багатай ирдэг.
 
5.Архи, согтууруулах ундаа уух 
 
6.Эмийг хэтрүүлэн хэрэглэх
Дээрх шалтгаанаас болоод сарын тэмдэг оройтох, эрт ирэх, өвдөж, зовиурладаг. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрвэл эмэгтэйчүүдийн эмчид яаралтай хандах хэрэгтэй. 
  
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл