
Хятадын Чэндүгийн Үхөү дүүргийн "Янгир" нэртэй хүнс барааны дэлгүүрийн өмнө 4-р сарын 19-нд Рэйчел хэмээх Британийн эмээ нутаг буцах болсон учраас түүнийг мордуулах тусгай үдэлтийн үдэшлэг зохион байгуулав.

Анагаах ухааны мэргэжлээр төгссөн Рэйчел Балба, Бутан зэрэг улс орнуудаар явж, хол нутгийн иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлсээр ирэв. 2008 онд тэрээр Хятадын Вэньчуаны газар хөдлөлтийн аврах ажиллагаанд оролцохоор Сычуаньд иржээ. Олон шархадсан хүмүүстэй нүүр тулан ажилласан тэрээр буяны үйлсэд үнэнчээр зүтгэж, тэдний төлөө юу нэг зүйл хийх бодол оров. Рэйчел 2013 онд Чендү хотод "Янгир" гар урлалын дэлгүүр нээж, хөгжлийн бэрхшээлтэй болон ядуу өрхийн урласан гар урлалын бүтээгдэхүүнийг худалдаалж байжээ. Аажмаар "Янгир" гар урлалын дэлгүүрийн утга учир, гар урлалын түүх нь олны анхаарлыг татав. "Их хайраа түгээхэд жижиг зүйлсийг хийхээс эхлэх" гэдэг үзэл баримтлалыг тэрээр олон нийтэд үргэлжлүүлэн дамжуулсаар байна.

80 насны ойгоо тэмдэглэх гэж байгаа Рэйчел саяхан төрсөн нутагтаа буцахаар шийджээ. Явахынхаа өмнө ажилтнууд болон сайн дурынхан "Янгир" гар урлалын дэлгүүрийн найзуудыг урьж, түүнийг мордуулах үдэшлэг зохион байгуулж, түүний "Янгир" нэртэй гар урлалын дэлгүүр ажиллуулсан үлгэр түүхийг хуваалцжээ.

Мордуулах үдэшлэг дээр Рэчел найз нартайгаа халуун дотно харьцаж, ирсэнд нь талархал илэрхийлэв.
-Би Чэндү хотод ийм олон жил болно гэж бодоогүй, та нар надад олон сайхан дурсамж үлдээсэнд баярлалаа. Нутагдаа буцсаны дараа тусламж хэрэгтэй хүмүүст би анхаарлаа хандуулсаар байх бөгөөд хүн бүр "Янгир"-д үргэлжлүүлэн анхаарал хандуулна гэдэгт найдаж байна гэж Рэчел хэлэв.
