solongonews
Хөл хүнд оддын гоёл
2015-12-28 18:21
Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүд өндөр өсгийтөө тайлж, хээнцэр чимэг зүүлтээ намбалаг ээжийн төрхөөр сольсон ч олны өмнө хөл хүнд сайхан бүсгүйн гоёлоор хэрхэн дэгжирхсэнийг уншигч тантай хуваалцаж байна.
 
 
Керри Вашингтон 
Дэлхий дахиныг шуугиулаад байгаа “Скандал” цувралын гол дүр, үзэсгэлэнт Оливиа Попын дүрийг амилуулсан жүжигчин Керри Вашингтон анхны үрээ өнгөрсөн сард өлгийдөн авсан билээ. Тэрээр нөхөр Ннамди Асомухагийн хамтаар бяцхан Изабеллаа өнгөрсөн сарын 21-нд тэвэрсэн юм. 
 
Дрью Берримор 
Өхөөрдөм эгдүүтэй жүжигчин Дрью Бэрримор түүний нөхөр Вилл Копелман нар 19 сартай Олив охиноо өсгөж бойжуулах завгүй ажилтай яваа. Тэгэхдээ тэд өнгөрсөн сарын 22-нд “Пипл” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа шинэ хүнээ хүлээж буй талаараа хуваалцжээ. 
 
Гвен Стефани 
Чадварлаг дуучин, хөгжилтэй бас үзэсгэлэнтэй төрхөөрөө дэлхий нийтийн танил болсон Гвен Стефани, түүний хос Гавин Россдэйл нарын гурав дахь хүү өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд мэндэлсэн юм. Энэ тухай Россдейл өөрийн твиттер хуудсандаа “Тавтай морил бяцхан Апполла Воуи Флинн Россдэйл” хэмээн бичсэн байжээ. Хүүдээ хайрласан нэрийнх нь эхний гурван үе нь Россдэйлийн эмээгийн нөхөрт гараагүй үеийн нэр аж. 
 
Кейт Уинслет 
Алдарт “Титаник” киноны дүрээрээ олонд танигдсан Кэйт Уинслэт гурав дахь хүүхдээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-нд өлгийдөн авсан билээ. Энэхүү бяцхан сахиусан тэнгэр бол түүний одоогийн нөхөр Нед Рокнроллтой ханилснаас хойш төрсөн анхны хүүхэд нь юм. Уинслет одоогоор “Labor Day ” хэмээх кинонд тоглож байгаа бөгөөд энэ бүтээл ирэх онд олны хүртээл болох аж. 
 
Хиллари Болдвин 
Алекийн гэр бүлд нэгэн шинэ хүн мэндэлжээ. Энэ тухай түүний эхнэр Хиллари  Болдвин твиттер хуудсандаа “Бид бяухан Кармен Габриелаа угтаж авсандаа үнэхээр их баяртай байна. Тэр минь миний амьдралын хамгийн төгс бүтээл” хэмээн бичсэн байлаа. Алек 17 настай охинтой. Том охин нь бяцхан дүүдээ “Би чамд зөндөө их зүйл ярьж өгмөөр байна. Тэр цаг удахгүй ирнэ” хэмээн хайр дүүрэн захидал бичсэн байжээ. 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл