Миний “хайр” гэж хэлж болох дурсамжинд минь үлдсэн тэр л мэдрэмж,дотроо удаан гэгчээр шохоорхон харж явдаг байсан нууцхан хайрын минь эзэн.Усны шувууд хаварт ирээд намарт буцдагийн адилаар энэ хайр гэх мэдрэмж минь хавар эхэлж яг 3 жил 3 сар үргэлжлээд намар нь унтарсан юм аа.Анх би л түүнийг хайрлахад болон гэж боддог байсан бодол минь хэзээ ч юм тэр хүн ч гэсэн намайг хайрлаасай гэж битүүхэн хүсдэг хүсэл болчихсон байж билээ.Хэзээ ч биелэшгүй зүйл, Хэзээ ч минийх болохооргүй хүн байсаан.Мэдсээр байж л сэтгэлээ зогсоож чадаагүй ч нэг ч удаа түүнийг хайрлаж байсандаа харамсаж байгаагүй.Магад хайр гэдэг 2 хүний харилцаа,2 талдаа ил тод ... байх.
Хэзээ ч хайртайгаа хэлж,мэдэгдүүлэх үйлдэл гаргаж байгаагүй дээ хааяа харамсдаг.Муулж байгаа биш ч зарим хүмүүсийн хувьд уйдаагаа гаргаж,түрхэн зуурын зугаа болгож эхлүүлдэг тэр хайр эсвэл үерхэл гэж хэлж болох зүйлтэй харьцуулахад жинхэнэ сэтгэл байсым шүү.Миний хувьд л сайхан дурсамж болж үлдсэээн бас хэзээ ч мартагдахгүй гэдэгт би итгэлтэй байна.Өөрт чинь зориулж бичсэн ч өгч үзээгүй яг 2+4+7 ш(энэ яг 13 дахь нь) захиа байгаа.Хайрын шүлэг тоолж барамгүй.Валентинаар эмэгтэй нь эрэгтэйдээ хайраа илчилж шоколад өгдөг гэсэн,гэхдээ би өөрт чинь хайраа илчилж энэ захиагаа бичлээ.Одоо өөр хүнийг харж явдаггүй нь намайг ховсдчихсон бололтой дог шүү.
Сайхан нүд,дөлгөөхөн харцтай,өөлшгүй сайхан зан чанар бодолтой энгийн хэрнээ энгийн биш хүн.Чи мэдэхгүй миний анх сугадаж үзсэн хүн,анх мөрлөж дэрлэж үзсэн хүн,орой бүр гэрлүүгээ явж байгааг нь харах гэж хашаан дээрээ зогсож галзууртлаа санадаг хүн ЧИ өөрөө гэдгийг... Өөрт чинь маш их хайртай байсныг минь мэдээсэй гэж хүссэн юм аа.Чамдаа аз жаргал хүсье.
