solongonews
Жирэмсний 35 дэх долоо хоногт ямар өөрчлөлт гардаг вэ?
2015-12-28 18:21
2300 орчим гр жинтэй болсон таны ураг 508 орчим мм өндөртэй болжээ. Тэрээр одоо цаг хугацаа бүрийг алгасалгүй төрөхдөө бэлтгэж байна

 Түүний мэдрэлийн болоод дархлааны систем үргэлжлэн хөгжиж, өөхөн давхаргаар биеэ хучиж байна. Ингэснээрээ тэрээр биеийн дулааны хэмээ удирдах боломж нь бүрддэг билээ. Түүний хөлийн хуруунаас толгойн үс хүртэлх эрхтэн систем бүрэн хэлбэрээ олжээ. Энэ долоо хоногт таны хүүхэд төрвөл 99 хувийн амьдрах чадвартай байх болно. 

Таны улам бүр томорч буй гэдэснээс шалтгаалан таагүй байдал нэмэгдэх болно. Үүнээсээ болж амархан ядарч сульдах нь энгийн үзэгдэл юм. Хэрэв та өдрийн турш суудлын ажил хийдэг бол ойр ойрхон алхах болон хөдлөх байдлаар хөлөө амраагаарай. Та хүүхэдтэй эсвэл тэжээвэр амьтантай бол тун удахгүй амаржихдаа бэлтгэн тэднийг таныг эмнэлэгт байх хугацаанд найдвартай харж, асрах хүмүүст эртнээс даатгаарай. 

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл