solongonews
Амжилттай суралцахад туслах зөвлөмж
2015-12-28 18:21
Таны хичээлийн цүнхэнд яг юу юу байна? Хичээлийн цүнхээ хэр эмх цэгцтэй авч явдаг вэ? Энэ асуултаас таны амжилт гаргах чадвар шууд хамаарах болно. Тийм бол амжилттай суралцахад юуг анхаарах ёстой вэ?
Юуны төлөө та сурч байна? гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Сурах шалтгаан чинь зүгээр л эцэг эхийн шахалтаар уу эсвэл өөрийн ирээдүйн төлөө юу?
 
Өөр өөртөө даалгавар өг. Амжилттай суралцахад юу хийх ёстой түүнийг хий. Өөртөө жижиг хэмжээний төлөвлөгөө гаргаад, тэр дээр хичээлүүд дээр өгсөн даалгавраа бүгдийг ангилаад бичээрэй. 
Нэг хичээл – Нэг 7 хоног хөтөлбөр. Юу гэсэн үг вэ гэвэл, нэг 7 хоногийг уран зохиолынх, дараа 7 хоног математикийнх, дараа 7 нь нийгмийнх байвал ямарв?
 
Бүх хичээлдээ заавал суу. 
Гэрийн даалгавар бол хамгийн чухал, мэдээж шүү дээ. Хэн нэгнээс хуулалгүйгээр бие дааж бод. Таны мэдлэгийг бататгах гэж л гэрийн даалгавар өгдөг юм шүү дээ. 
 
Бяцхан заль:
Дүнгийн дэвтэр гарга. Өөрийн авсан бүх дүнгээ бичиж байх тийм дэвтэр. Дараа эргүүлж харахад амар байх болно.
Багштайгаа яг ээжтэйгээ харьцаж байгаа юм шиг харьц.
Гэрт өгдөг даалгавараас илүү ихээр унш. Үүний тулд өөрийн суралцаж буй чиглэлд тохирох ном олоорой. 
Нэмэлт хичээл, дугуйланд суух хэрэгтэй. Зөвхөн мэдлэгээ тэлэхээс гадна танилын хүрээгээ нэмнэ шүү.
За таны сурлагад өндөр амжилт хүсье!
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл