”500 хүчирхэг”-т Ордос хотын 7 аж ахуйн нэгж багтав
2015-09-15 16:18
Ордос хотын 7 аж ахуй “2015 оны Дундад улсын аж ахуйн нэгжийн 500 хүчирхэг”-т бичигдэв.
Бээжин хотноо болсон Дундад улсын үйлдвэр худалдааны холбооноос санаачлан зохион байгуулсан “2015 оны Дундад улсын аж ахуйн нэгжийн 500 хүчирхэг” нэрсийг нийтлэх хурлаар Өвөр Монголын Ордос хотын 7 аж ахуйн нэгж багтсан тухай мэдээлсэн байна.
Энэ удаагийн нэрсийн жагсаалтад Ордос хотын Ордос хөрөнгө оруулалтын хувьцаа эзэмших группийн ХК, Итай группийн ХК, И Ли баялаг нөөцийн ХК, Идүн нөөц баялгийн группийн ХХК, Өвөр Монголын Мэнтэй нүүрс цахилгаан эрчим хүчний группийн ХК, Өвөр Монголын Шуаншинь энерги химийн аж үйлдвэрийн ХК, Улаан нүүрсний группийн ХК зэрэг 7 аж ахуйн нэгж тус жагсаалтад багтаж чадсан байна.
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.mnp.cc
Дэлгэрэнгүй үзэх
