solongonews
Илүүдэл жингээ хүссэнээрээ хасах 21 хоног
2015-12-28 18:21
Энэ сарын 23-наас ирэх сарын 15 хүртэл буюу 21 хоног доорх дасгалуудыг хийнэ. Дэглэмээ ч барина. Идэвхтэй , шантрахгүй дагаад хийгээрэй.
Цагаан сарынхаа хэд хоног тогоо барихтайгаа зэрэгцээд зүссэн хиам, хутгасан салатнаасаа ганц хоёр халбагадсаар нилээн жин нэмсэн байна уу? Би ч гэсэн 2 хоног тогоо бариад, бас айл хэсч өнжсөн. Гэртээ ирээд жин дээр зогсоход юу болсон гэж санана, ухаан алдахаа шахсан шүү.  Жин дээрх тэр 2 тоог хараад шууд уйлмаар санагдсан. 4кг нэмсэн гээд бод доо. Гэхдээ нэгэнт нэмсэн жингийн хойноос харамсаад шаналаад яая гэхэв. 
 
Харин нэг зүйлийг баттай шийдсэн. Даваа гаригаас эхлээд эрчимтэй дасгал хийн жингээ хасна. Надтай адилхан “зовлон”-той байгаа охид бүсгүйчүүд маань ч бас дагаад хийгээрэй.  Энэ сарын 23-наас  ирэх сарын 15 хүртэл буюу 21 хоног доорх дасгалуудыг хийнэ. Дэглэмээ ч барина. Идэвхтэй , шантрахгүй дагаад хийгээрэй. 
Хавар болж байгааг санаарай. Нимгэн хувцас өмсөж хотын гудмыг чимэх үе эхэлж байна шүү дээ. Ингээд дасгал дэглэмүүдээ танилцуулъя.
 
1. Дэглэм 
• Өдөрт заавал 2.5 л ус ууна. 
• Туръя гэж бодож л байвал зайрмаг, чихэр гэх мэт амттангаас татгалз.
• Гурилан бүтээгдэхүүн битгий хэрэглэ. II гурил буюу бор гурилаар хийсэн зүйл л хэрэглэж болно. 
• Болж өгвөл шөлтэй хоол иднэ. 
• Оройны 18.00 цагаас хойш хоол идэхгүй. Их өлсвөл ногооны салат, алим идэж болно. 
• Хоолоо маш сайн зажилж идээрэй.
• Гоймонгоос татгалз. 
• Сэтгэлээр битгий уна. Хүн сэтгэлээр унахаараа их идээд байдаг талтай. 
• Болж өгвөл давс багатай хоол ид. Чадвал ямар ч давс хэрэглэхгүй байвал их хурдан эрүүл турна шүү. 
• Сууж байгаад хоолоо идээрэй.  
2. Дасгал
• Өгзөгний дасгал 
• Гэдэсний дасгал
Би өмнө нь хийж байсан. Их үр дүнтэй дасгал шүү. 
 

• Цагираг байвал өдөртөө дор хаяж 20 минут эргүүлж байгаарай. 
• Цахилгаан шатаар бус явган шатаар явж байгаарай. 
• Дулаахан бол гадуур сайн алхаж байгаарай. 
Та бүхэндээ амжилт хүсье. Хэзээ ч битгий бууж өгөөрэй. 
Түлхүүр үг: дасгал/эмэгтэйчүүд/эрүүл мэнд, турах дэглэм
 
 Гоо
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл