solongonews
Мэс засалгүйгээр хөхийг томруулж болох уу?
2015-12-28 18:21
Сайхан хөхтэй байх эмэгтэй хүний гоо сайханд чухал үүрэг гүйцэтгэдэг. Байгалиасаа цээж дүүрэн хөхтэй бүсгүйчүүд бол санаа зовох зүйл үгүй билээ. Харин жижиг хөхтэй бол бүсгүйчүүдээ, бага хэмжээгээр торуулах 4 арга байдаг. Харин энэ 4 арга үнэхээр үнэн болов уу?
-Хөх томруулах гель, тос. Ихэнхи гоо сайхныхан энэ аргыг хэрэглэхийг зөвлөдөг. Энэ бүтээгдэхүүний орцонд ургамлын төрлийн зүйлс ордог. Энэ ургамал нь хөхний арьсийг хуувагдлыг ихэсгэх нөлөөтэй боловч харамсалтай нь хөхийг томруулах нөлөө өгдөггүй байна.
 
Хэлсэнчлэн ургамлын гаралтай гэсэн. Тосыг хөхөнд түрхсний дараа цусан хангамж сайжирч 1-2 см тойрог томорч болно. Энэ үзэгдэл нь түр зуурынх. Хэрвээ та тосыг хэрэглэхээ зогсвол томролт үгүй болно. Өөрөөр хэлбэл та энэ бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх ёстой болж байна. 
 
-Гормон. Гормоны эстроген нь хөхийг томруулахад хүчтэй нөлөө үзүүлдэг. Гэхдээ гормон нь хортой гаж нөлөө үзүүлэх боломжтой учир хэмжээг хянаж хэрэгэх, эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй.
 
-Цээжний дасгалууд. Ихэнхи эмэгтэйчүүд хөхний дасгал хийвэл хөх чангарч томордог гэж боддог. Хамгийн гол нь залхууралгүй сайн хийвэл үр дүндээ хүрнэ гэж боддог. Гэвч асуудал тийм биш юм.
 
 Дасгалууд нь хөхний булчинг чангаруулахад сайн нөлөөтэй боловч,цээжний булчин нь үнэндээ хөхөнд биш хөхний доор байрладаг. Үүний үр дүнд та хөхөө чангалж, өргөж чадна. Харин хөх бол томрохгүй.
 
-Вакум массаж. Энэ арга нь хөхөнд тусгай аяга хийж, хөхөнд вакум орчин бүрдүүлсний дараа даралт өгснөөр хөхний цусыг хөхөнд ихээр оруулж өгдөг. Үр дүнд хөх мэдрэмтгий болох боловч томордог. Вакум массажны нөлөө хэдэн долоо хоног үргэлжлэнэ. Үүний дараа дахиад давтана.
 
Хэрвээ энэ аргыг байнга хэрэглэх юм бол цээжний арьс сунах, хөхний үйл ажиллагааны доглдолд хүргэх аюултай. Тиймээс вакум массажийг үнэхээр чухал гэсэн үед л хийлгэх нь зөв.
Ийм л байна бүсгүйчүүдээ. Эрүүлээр нь гормон бага зэрэг уусан нь дээр санагдаж байгаа биз?
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл