Сүүлийн үед охид бүсгүйчүүд бидэнд гоо сайхны тухай олон хэрэгтэй зөвлөгөө мэдээллүүдийг live бичлэг болон группээрээ дамжуулан хүргэж байгаа makeup artist бол Bella. Та бүхэндээ түүний арьс арчилгааны тухай хийсэн live бичлэгнээс сөжүгээр нүүрний бохирдлоо цэвэрлэх аргыг сийрүүлэн бичсэнээ хүргэж байна.
Хүн бүрийн арьс байгалиасаа нүхтэй, үүгээрээ амьсгалдаг бөгөөд харагдах хэмжээгээрээ ялгаатай байдаг. Нүхнүүд нүдэнд харагдахуйц хэмжээгээр томорсон тохиолдолд чиний арьс асуудалд орсон, баланс нь хэтэрсэн байна гэсэн үг. Нүүрний арьсны тослог нь ихэдсэн үед нүхжилт явагдаж эхэлдэг учраас нүүрнийхээ арьсны тосны хэмжээг багасгаж тэнцвэржүүлэх хэрэгтэй.
Хэрэг болох зүйлс:
- Сөжү (цагаан будааны шүүсээр хийдэг солонгос архи)
- Ус
- Лемон (1 бүтэн)
- Сав (варьены шил ч байсан болно)
- Цацдаг сав
Бэлтгэх заавар:
- Өөрийн сонгосон саванд 1 бүтэн лемон хэрчиж хийнэ.
- Лемон дээрээ савныхаа яг тал хэмжээгээр сөжүгээ хийнэ.
- Дараа нь саваа дүүртэл ус хийнэ.
- Сайтар таглаад 3 хонуулаад хэрэглэж эхэлнэ. Хөргөгчиндөө хадгалж хэрэглэнэ.
Хэрэглэх заавар:
- 3 хоносны дараанаас хэрэглэж эхлэх бөгөөд бэлэн болсон тоникоо цацдаг саванд хийгээрэй.
- Үүнийгээ нүүр арчдаг хөвөнд шингээгээд нүүрээ зөөлөн арчиж хэрэглэнэ.
TIPS:
Бэлтгэсэн тоникоо хөргөгчинд хадгалаарай. Хөргөгчинд хадгалваас чанараа алдахгүй, үйлчилгээгээ илүү удаан хадгална.
Арьс арчилгаа болон гэрийн нөхцөлд маск хийх аргууд /бүтэн бичлэг/:
https://www.facebook.com/451092605001683/videos/931404706970468/?__mref=message_bubble
Makeup artist Bella-гийн хуудсаар энд дарж зочлоорой!
