2010 оны 9 дүгээр сард Дундад улсын Юаньнань мужийн нэгэн бүсгүй Юаньнань мужийн төв Күнмин хотын эх, нялхсын эрүүл мэндийн эмнэлэгт нэгэн хүү төрүүлжээ. Хүүгийн нэрийг Жүн Мин гэдэг. Бяцхан Жүн Мин энэ ертөнцөд ирэхдээ хэт их жинтэйгээс болж тархины саа болон бусад төрлийн хүндрэлтэй төрж, эцэг эх нь түүнийг эмнэлэгт орхиод дахин буцаж ирээгүй байна.

Би мах идэх дуртай

Эмчийн шилийг зүүсэн Жүн Мин
Гэвч эмнэлгийн эмчилгээ, эмч сувилагчдын ач тусаар бяцхан Жүн Мин бусдын адил эрүүл саруул болжээ. 5 настай Жүн Минд эмнэлэг бол түүний гэр орон болсон байна. Эмнэлгийн эмч, сувилагч нар түүний гэр бүлийн гишүүн шиг ижил дасал болсон аж. Жүн Мин эмнэлгийн эмэгтэй эмч сувилагчийг “ээж”, эрэгтэй эмч сувилагчийг “аав” гэж дууддаг байна.


Миний ээжүүд

Хамт тоглоно

Миний шинэ шил гоё байна уу?

