Дөнгөж төрсөн хүүхдэд юу бэлэглэх вэ?
2015-12-28 18:21
Хүүхдэд бэлэг сонгоно гэдэг тийм амар биш. Тавилга, хувцас, тоглоом гээд бүгд аюулгүй, цэвэр экологийн байх ёстой.
Хүүхдийн эд зүйлс нь дэд зэргийн тухтай байх ёстой. Ихэнхи эцэг эхчүүд хүүхдийг төрөхөөс нь өмнө энэ бүгдийг бэлдсэн байдаг. Дөнгөж төрсөн эмзэг хүүхдэд маш их зүйл шаардлагатай.

Хэрвээ та хүүхдэд бэлэг өгөх гэж байгаа бол нэн түрүүнд түүний эцэг эхтэй зөвлөлцөж байж шийдвэр гаргаарай. Магадгүй тэдэнд яг тийм үйлдвэрийн тийм хүүхдйн тэрэг хэрэгтэй гээд танд хэлээд өгнө. Хүүхдийн ямар ч эд зүйл цэвэр байгалийн гаралтай, мөн харшил өгөхгүй байх ёстой.

Жишээ нь: хүүхдийн ор авахдаа пластик орноос илүү модон ор хавьгүй дээр, мөн хувцас бол цэвэр даавуу байх гэх мэт.
Тоглоомны хувьд мөн адил экологийн гаралтай байх хэрэгтэй. Төрсөн хүүхдэд тод өнгийн, дуу авиа гаргадаг байвал зүгээр. Арай том хүүхдүүдэд бол ухааныг хөгжүүлэх тоглоом хэрэгтэй.
Хүүхдэд авто-сандал авч өгөхдөө 2 зүйлийг сайн анхаараарай: машинд явж байх үед хүүхдэд маш тухтай байх, мөн зам тээврийн ямар ч үед хамгаалах үүрэгтэй байхыг анхаараарай.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
