Сайн уу Миний хайраа?
2015-12-28 18:21
Чамдаа удахгүй ирэх гэж байгаа хайрын баярын мэнд. Энэ баярыг бид хичнээн сайхан тэмдэглэхээр төсөөлөн байсныгаа бодохоор жаргалтай байгаа ч баяраар ч цаашид ч хамт байхгүй гэсэн хүндхэн бодол нүдэнд нулимс дүүргэн сэтгэлийг шаналуулж, амьсгал түгжих шиг болж байна.
Хайр бүхэн жаргалтай төгсөхгүй нэгэн жишээ бид байх
Гэхдээ энэ миний хайр чиний хайрыг үгүйсгэж байгаан бишээ, энэ бидний хайр өрнөлдөө түрхэн пауслаад чамайг минь жаргалтайгаар сайхан хайрлах нэгэн азтай бүсгүйд боломж олгон дараа төрөлдөө эргэн уулзаад бүх амьдралаа яг л бидний өмнө хамтдаа төсөөлсөн шиг гэгээн сайхнаар чамайгаа хайрлаж хайрлуулна гэдэгт хайр нь итгэж байна.
Чамайгаа мартаж чадна, хурдан мартмаар байна гэж худлаа хэлсэнд уучлаарай тэгж чамайг болон өөрийгөө хуурсан минь хэдэн зуун удаа хэлсэн ч үнэн болохгүй хуурамч зүйлээ. Чамдаа хий найдлага төрүүлж, хий дэмий хайрыгаа улам зовоохгүй вий чамайг хайрлах хайрын минь хэсэг шүү.
Чи бол миний анхны хайр хэзээ ч үерхэнэ хайрлана гэж төсөөлж байгаагүй чамайгаа зүрх сэтгэлээрээ хайрласан нь минйи амьдралын хамгийн сайхан дурсамж байх болно.Даанч чи минь миний хайрыг даанч үнэлдэггүй итгэдэггүй байж дээ. Хэдэн мянган удаа БИ ЧАМДАА ХАЙРТАЙ гэсэн ч чи минь эргэлзсэн хэвээр, хий хардлаа надад итгэдэггүй гэж гомдоллох болгонд чамайгаа алдахгүй гэсэн айдас, харамсах сэтгэл гэдэг хайр нь үнэн гэдгийн харцнаас чинь л мэдэрдэг ч үглэдэг нь ирээдүйн амьдралаа хамтдаа төсөөлж нөгөө л одоо ийм байгам чинь ирээдүйд улам хүндрэхвий гэсэн айдсын илэрхийлэл гэдгийг чи минь ойлгоорой.
Миний хайрын өгсөн бэлэгнүүд одоо ч гэрээр дүүрэн хаяж яаж чадах билээ хайрын минь сэтгэл юм чинь, хайр нь муудалцах болгондоо өөрийн гараар бичсэн захиах чинь гаргаж ирээд уншдаг унших болгондоо уйлдаг. Үүнд юу юу гэж бичсэнээ санаж байна уу. Хайрааа
Уучлаарай хайраа чамдаа ойн баярын мэнд хүргье.Чамайгаа хайрлах хайр минь хязгааргүй хэзээ ч дундрахгүй ээ хайраа. Хайрынх бэлэг “Эмэгтэй цэцэг” Энэ цэцэг заавал аз жаргал авчирдаг гэнэ, үр хүүхэдгүй нэгнийг хүүхэдтэй болгож, гэр бүлгүй нэгнийг гэр бүлтэй болгодог заавал аз жаргал авчирдаг гэнэ. Миний хайр яг энэ цэцэг шиг үргэлж надад аз жаргал бэлэглэдэг Чамдаа хязгааргүй хайртай шүү. Хайраас нь гэсэн байдаг.
Би олон захиа авч байгаагүй гэхдээ захиа гээч зүйлийн эрхэм сайхныг энэ захианаас мэдэрч байсан. Гараар бичсэн тэр захиа чинь чиний өгсөн үнэтэй тос жижиг янз бүрийн бэлэгнүүдээс хамгийн сайхан нь хайр нь ч бас чамдаа энэ сайхан бэлгийг барих гээд нөгөө л нэг том том нулимсаа урсгаад уйлаад л бичээд суужийн гэхдээ чи минь авахгүй байх магадгүй авбал сэтгэл чинь намайг л гэдэг болохоор над шиг шаналж уйлаад унших байх тиймээс чи минь аваад хэрэггүй байхөө.Хэзээ нэгэн өдөр уншвал тэр өдөр ч бас чамайг хайрласаар яваа шүү.
Миний хайр чинь нулимсыг минь урсгахгүй гээд уйлахаар л сороод долоогоод уучлаарай гэдэгсэн тэглээ гээд би нь улам эрхлээд л мэлмэрүүлдэг, чамд харуулсан нулимс баярын, хайрын, хармын гомдлын нулимс байснуу гэхээс хорслын нулимс нэг байгаагүй.
Би танихгүй эмэгтэйн захидал гэдэг номыг уншаад энэ бүсгүй бүх амьдралаа зориулсан байж юундаа тэгж ир уучлалт гуйдаг байнаа гэж байсан гэхдээ үнэхээр хайртай учрахаас бүх зүйлд өөрийгөө буруутгаж чамайгаа гомдоож шаналааж, бүр хайралж өөртөө дасгасандаа бүгдэнд нь бүх зүйлд уучлалт гуймаар санагддаг юм байна.
Миний хайрын халамж намайг үнэнхүү муу зан сургасандаа. Намайг дааруулахгүй гэж такси баоьж хүргэж өгөөд буцаад автобусанд суугаал харьдаг, хамт хоолонд орохдоо хамгийн шим тэжээлтэй бүхнийг надад өгч, хамт байх бүх цаг хугацаанд намайг гэдэг нь хайрыг нь хичнээн их уяраадаг байсан гээч намайг сагс сайн тоголдог болгох гэж өглөө 7д таски барьж ирж, аваад хайрыгаа биеийг хүчтэй чийрэг болгоно гэж дасгал хийлгэнэ гүйлгэнэ, янз бүр болнл, урамшуулж, үнсэж ундаа авч өгч магтаад л би улам эрхлэж уурлахаараа бүх зүйлийг заадаг, намайг удаан гүйлгэж зовоолоо ядаргаатай гээд эрхлэнэ гэхдээ хайр нь чам шиг сэтгэл гаргадаг хүн ховор гэж дотроо бол ийм хайр заяасанд баярлалаа гэж бурхандаа залбирдаг байсан даан ч би алдсан үгүй ээ би алдаж чадахгүй би чамайг хэзээ ч өөрөөсөө явуулахгүй энэ миний хүссэн зүйл бишээ. Энэ бол энэ насны хамгийн муухай зээлсэн хувь тавилан байсан. Дараа төрөлдөө би чамайгаа нэхээд булааж аваад хэзээ тавихгүй хэнд ч боломж олгохгүй шүү. Одоо олгосон боломжоо надаас салсан гэж гундайхгүй сайн ашиглаад аваарай хөөе.
Миний хайр сагсаа тоглож байхдаа хамгийн сайхан харагддаг. Өөрөө л залхуурахгүй, өөртөө итгэлтэй, бүтээлч байвал хүссэн бүх зүйл чинь хүрээд ирнээ хайраа Ирээдүйд ирэх миний хайрын насны хань нь энэ хорвоогийн хамгийн азтай бүсгүй байх байхдаа харин би хамгийн азгүй эмэгтэй гэхдээ зөвхөн энэ төрөлдөө гэж өөрийгөө тайвшруулж байнадаа
Хайр нь ажлаа сайн хийгээд, хэлээ ч сайн хийгээд харахад шаналаагүй тоохгүй байгаам шиг боловч дотроо бол үхэж байна завгүй амьдрал намайг сатааруулж байна. Гэхдээ миний хайр бүү санаа зовоорой чиний хүсдэг хүчтэй эрүүл чийрэг чадвартай, арчаатай, мундаг эмэгтэй байнаа. Чиний минь надад өгсөн зөвлөгөө хайр халамж бүхнийг санаж чамдаа өгсөн жижиг ч гэсэн амлалт бүрээ биелүүлэхийг хайр нь хичээж байна. Надад өгсөн амлалтаа ч биелүүлээрэй. Миний хайр бүгдийг чадна сэтгэл гаргасан зүйлдээ хичнээн сэтгэл гаргадагыг, чамайг ямар хүн болохыг би мэдэх болохоор хайр баттай хэлж чадна.
Захиагаа би баяртай дуусгамаар байна.Чамдаа дахин хайрын баярын мэнд хүргье. Миний хайрыг миний мэдрүүлээгүй өгч чадаагүй гэгээн хайртай учруулаарай гээд бурхан сахиусдаа залбирч явнаа. Үргэлж хайрлах дотоод хайраа үүрээс өөрөөр илэрхийлж чадахгүй байгааг уучлаарай Хайрт минь Дараа төрөлдөө уулзахдаа энэ л хэвээрэй байгаад дахиад намайг нэг л насааараай хайрлаарай тэр үед чинь хэзээ ч тавихгүй ээ. БИ ЧАМДАА ХАЙРТАЙ
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
