Шоколадтай пирог хийх арга
2015-12-28 18:21
Гэртээ 30 минутын дотор амттан хийхийг хүсэж байвал энэхүү пирогийг хийгээрэй. Амттанаа жимсээр чимэглэж болно.
ОРЦ: /4 порц/
-125г масло
-100г цэвэр хар шоколад
-2ш өндөг
-2ш өндөгний шар
-50г сахар
-2ц/х гурил
ХИЙХ АРГА:
1. Шарах шүүгээг 230С халаана. Буцалж буй халуун усан дээр өөр сав барьж шоколад масло нэмээд хайлуулна.
2. Өндөгний шар дээр өндөг болон элсэн чихэр нэмээд цайвар шаргал болтол миксердэнэ.
3. Өндөг дээрээ бага багаар шоколадтай холимогоо нэмээд миксердэнэ. Үүний дараа гурилаа нэмээд хутгана.
4. Пирог хийх хэвэндээ какао цацаад тарааж өгнө. Дараа нь зуурмагаа тал хүртэл нь хийгээд халаасан шарах шүүгээндээ 6-7 минут шарна.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
