solongonews
2014 оны зурхай /Арслан, Охин, Жинлүүр, Хилэнц /
2015-12-28 18:21
Ирж буй Морь жил танд хэр хандах бол? Энэ могой жилийг үдэхдээ бэлдэж байгаа танд угтан ирж буй Морь жилийн ордны орос зурхайг орчуулж хүргэе.
Ирж буй Морь жил танд хэр хандах бол? Энэ могой жилийг үдэхдээ бэлдэж байгаа танд угтан ирж буй Морь жилийн ордны орос зурхайг орчуулж хүргэе. Энэ дугаарт Арслан, Охин, Жинлүүр, Хилэнцийн ордны зурхай.
 
Арслан
Эрүүл мэнд: 2014 онд Арслангуудын бие их чийрэг байна. Оны эхнээс авахуулаад л Арслангууд бодлогогүй бүх энергээ зарцуулж эхэлнэ. Гэвч тэдэнд юу ч тохиолдохгүй, сайндаа л ядрана, нойргүйтнэ эсвэл хэт их унтана. Болгоомжтой байх хэрэгтэй үе бол эхний хагас жил буюу 6-р сарыг дуустал. 6-р сараас 11-р сар дуустал Арслангуудын эрүүл мэндэд гадны ямар ч зүйл нөлөөлөхгүй. Тэр ч бүү хэл сэтгэл гутрах хэцүү үедээ ч гэсэн өөдрөг үзлээр өөрийгөө цэнэглэх чадалтай байна. 
Карьер: Морин жил нь Арслангуудад их тааламжтай хандана. 2014 онд Фортун гаргийн ивээлийг эрдэмтэд, албан хаагчид ба урлагийн салбарын хүмүүс ихээр хүртэнэ. Ер нь Арслан болгон ажил мэргэжилдээ ямар нэгэн хэмжээгээр амжилт гарган өөрөөрөө бахархах болно. Морин жилдамжилтанд хүрэх ганц нөхцөл бол: ажилсаг болон шудрага байхыг эрмэлзэх ёстой. Яагаад гэвэл ирэх оны эзэн Морь нь хуурамч болон залийг тэвчдэггүй юм. 
Санхүү: 2014 он Арслангуудад санхүүгийн тал дээр амар хандахгүй нь. Маш их үйл явдал тохиолдоно. Тааламжгүй үйл явдал тохиолдоход хэн нэгнийг, түүнчлэн өөрийгөө ч буруутгах хэрэггүй. Тэрний оронд тайвшраад, нөхцөл байдлыг тодорхойлон ойлгохыг хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл асуудлууд яваандаа өөрөө шийдэгдэх болно. Тиймээс маш их тэвчээртэй байх шаардлагатай. Дүгнэхэд: 2014 онд Арслан аливаа зүйлийг зөв төлөвлөж, дүгнэж сурах хэрэгтэй. Ерөнхийлөн хэлэхэд ирэх оны эхний саруудад хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжлох, 5-6-р сард хамт ажилладаг хүмүүстэйгээ маш уян хатан хандах, харин 10-12-р сард ирээдүйтэй санагдсан шинэ төсөл ажилд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. 
Хайр дурлал: 2014 онд гэр бүлтэй Арслангууд өөрөө болон гэр бүл нь аз жаргалтай байна. Тэд гайхалтай мэдрэмтгий чанараараа хайртай хүмүүсээ гайхшруулан, өөртөө дахин дурлуулж чадна. Ганц бие Арслангууд тайван ажил үүргээ биелүүлэн явж болно. Яагаад гэвэл хувь заяа таныг хайртай хүнтэйгээ учрах өдөр, цагийг бэлдсэн байгаа.
 
Охин
 Эрүүл мэнд: 2014 онд Охины ордныхны эрүүл мэндэд ямар нэгэн зүйл тохиолдвол эергээр шийдэгдэх болно. Үүний тулд Охиныхон хүн болгон амьдрахын тулд хэрэгжүүлдэг наад захын энгийн арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Жишээлбэл: зөв хооллох, нойроо хангалттай авах, хортой зуршлаасаа салах гэх мэт. 
Карьер: 2014 он амжилт бүтээлээр дүүрэн жил байна. Охиныхон ямар ч ажил эхлэсэн ажилтанд хүрэх болно. Тэр ч бүү хэл мэргэжлээ солих шаардлагатай бол зоригтой солиорой. Ямар ч асуудал хүндрэлгүй шийдэгдэх болно. Ялангуяа 4-р сар болон 5-р сарын эхний хагаст боломжгүй гэж бодож байсан зүйлээ хийсэн ч таныг аз дагах болно. 5-р сарын сүүл, 6-р сард таны карьерт маш чухал өөрчлөлт орно. Энэхүү өөрчлөлт нь 2014 оны сүүлийн хагас жил, тэр ч битгий хэл 2015 онд хүртэл таны карьерт нөлөөлөх болно. 
Санхүү: Охиныхонд Морь жил багагүй сюрприз барина. Оны эхний сарууд энгийн өнгөрөх боловч, хавар эсвэл зунаас санаанд оромгүй мэдээг сонсоно гэж бодоогүй газраасаа сонсоно. Яг ямар мэдээ гэдгийг урьдчилан таахад хэцүү ч таны санхүү, материаллаг байдлыг дээшлүүлнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Зуны турш та өөдрөг сэтгэлтэй явна. Харин намар гэхэд хэвийн байдалдаа буцан орно. 
Хайр дурлал: Охиныхонд 1 болон 2-р сарууд сэтгэл хөдлөлөөр дүүрэн өнгөрнө. Ганц бие Охиныхон анхны харцаар дурлан, хайртай хүнтэйгээ учран хурим хийж болзошгүй байна. Гэр бүлтэй Охин төлөвлөгөөтэйгөөр гэр бүлдээ анхаарал тавин, өдөр тутмыг амжилттай даван туулна. 
 
Жинлүүр
 Эрүүл мэнд: Оны эхний үед Морь жил Жинлүүрийг маш их идэвхитэй байхыг шаардана. Үе үе байршлаа өөрчлөх, зуслан гарах, байгалиар аялах зэрэг орно. Үүний ачаар ачааллыг даван туулж, сэтгэл санаа өөдрөг явах болно. 5-р сараас 8-р сар хүртэл хоол боловсруулах системд маш их анхаарал хандуулах шаардлагатай. Энэ үед сайн эмчид хандан хоол боловсруулах системийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө аваарай. 
Карьер: 2014 онд Жинлүүрүүд  бүтэлгүйтэл болон хүнд асуудлуудыг тойрч гарах нь ээ. Үүний тулд  1-р сард маш их хичээх, 2-р сард бүтээлчээр хандах, 3-4-р сард тэвчээртэй ажилсаг байвал Жинлүүрүүд он дуусах үед 2014 оны эхний хагас жил нь ирээдүйд карьераа өсгөх шат болж өгснийг ойлгох болно. 
Санхүү: 2014 онд Жинлүүрийн санхүү тогтвортой байна. Гэрийн орлого дээр нэмэлт орлого орох нь юу л бол. Гэхдээ авах ёстой орлогууд болох цалин, урамшуулал зэрэг нь тогтмол орно. 
Хайр дурлал: 2014 онд Жинлүүрүүд нь өөрийн байр суурь, харилцааны мэдрэмжээ бататгана. Ганц бие Жинлүүрүүд хайрттайгаа учрах магадлалтай. Тэр хүн нь шинэ танил тань биш, эртний хайр байх болно. Ихэнхи ганц бие Жинлүүрүүд хуримаа хийх шийдвэр гаргана. Гэр бүлтэй Жинлүүрүүдийн ам бүл нэмэгдэнэ. 
 
Хилэнц
 Эрүүл мэнд: 2014 онд Хилэнцүүд маш идэвхитэй хэлбэрийн амьдралтай байж, эрүүл мэнддээ анхаарал тавин эрүүл агаарт байнгын гарах хэрэгтэй. Залшгүй фитнесс, бассайн эсвэо бялдаржуулах заалд очих зав зайлшгүй гаргах хэрэгтэй. Үүнээс гадна жимс ногоо байнгын хэрэглээрэй. Морин жилтэй Хилэнцүүд аялалд явбал эрүүл мэндэд нь хамгийн их тохиромжтойгоос гадна сайн эм болно. 
Карьер: 2014 онд Хилэнцүүд өөрийн хийж чадахаас илүү ачааг үүрэхээс залсхий. Гэвч ямар даалгавар танд илүү ачаа болохыг яаж таних вэ? энэ бол маш хялбархан – өөрийнхөө дотоод мэдрэмжинд итгэ. Хэрэв танд эргэлзээтэй эсвэл дотроо хийх дургүй байвал шууд татгалзах хэрэгтэй. Зарим Хилэнцүүд өөрийн мэргэжил, ажлыг солихыг хүснэ. Хилэнц юу хүсч байгаагаа ямагт тодорхой мэддэг тул ажлаа зоригтойгоор өөрчилж болно.
Санхүү: Оны эхний 4-р сард Хилэнцүүд зөгий мэт ажиллах шаардлагатай болно. Тэд ойр ойрхон орой болтол ажил дээрээ суух, хагас бүтэнсайнд ажлаа гэртээ үргэлжлүүлэн хийх болно. Үүнд Хилэнц санаа зовох хэрэггүй, яагаад гэвэл түүний ажил маш өндрөөр үнэлэгдэн шагнагдаж, анхаарал халамж тавьсангүй гэж байсан гэр бүлийнхэн нь хүртэл үл ойлголцлыг мартах болно. 5-9-р сарын хооронд Хилэнцийн амьдралыг шинэ түвшинд өргөж болзошгүй үйл явдал тохиолдох магадлалтай. Харин 10-р сараас эхлэн маргаашдаа санаа зовох хэрэггүй бөгөөд таны хүсэн хүлээж байсан тогтвортой үе эхлэнэ. 
Хайр дурлал: 2014 онд Хилэнц гэр бүлийн амьдрал, ая тухтай байдлыг дээшлүүлэхийн тулд их хүч хөдөлмөр зориулах болно. Гэрлээгүй Хилэнцүүд нь үерхдэг хүнтэйгээ хамтран амьдрах тухай шийдвэрийг гаргах магадлалтай. Хилэнцийн үр хүүхэд тэдэнд тавьсан анхаарал халамжийг үнэлэн талархалтай хандах болно. 1-р сар, 3-4-р сарын хооронд гэр бүлийн амьдралд маргаан үүсэж магадгүй.  Гэхдээ маргаангүй гэр бүл байдаггүй. Бусад саруудад гэр бүлийн уур амьсгал тайван байх болно. 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл