solongonews
7 хоног давсгүй хоол идээд 2 кг хаслаа
2015-12-28 18:21
Давсгүй хоол идээд 3 сарын дотор 16 кг хассан залуугийн талаар “Монголжингоо” сайтын уншигч бүсгүйчүүдтэйгээ би хуваалцсан билээ. Би төрөөд 20 кг илүүдэл жинтэй болчихоод байгаа.
Хүүхэд маань жаахан, хөхүүл болохоор сүүгээ татраахгүйгээр жингээ хасах аргыг судалж байгаа болохоор дээрх арга их үр өгөөжтэй санагдсан юм. 
 
Тиймээс би энэ сарын 12-ноос эхлэн бүх хоол, цайгаа давсгүй идэж, уухаар шийдсэн юм. Сүүтэй цайндаа шар будааг нунтаглан хийж, шөлөндөө гурил, цагаан будаа, гоймонгоос бусад хүнсийг хэрэглэхээр чармайж байна. Тухайлбал, хөц, гурвалжин, шар будаа, үхрийн цагаан гүзээ, далайн байцаа, үхрийн өөхгүй мах зэргийг хийж идэж байгаа. Хамгийн гол нь огт давсгүй. Мөн том хүүдээ кашийг нь хийж өгөхдөө өөртөө ч давхар хийчихдэг. Мөн л ямар ч давсгүй каш идэж байна. 
 
Ингээд 12-р сарын 12-ноос 12-р сарын 19 хүртэлх 7 хоногийн хугацаанд огт давсгүй хоолыг хүссэн хэмжээгээрээ идлээ. Хоолоо огт хасаагүй шүү. Мөн хуурай идэх юм идээгүй. Хуурай идэх юм идмээр санагдахаараа арвайн гурилыг сүү, шар тостой хольж зуураад жаахан элсэн чихрээр амтлаад идэж байгаа. Ингэснээр энэ хугацаанд би 70 кг-аас 68 кг болж 2 кг турсан байна. Өмнө нь ордоггүй байсан өмдөндөө багтдаг болсондоо баяртай байна. 
 
7 хоног л тэвчээртэйгээр давс, чихэргүй хүнс хэрэглэчихвэл энэ хоолондоо дасчихдаг юм байна. Өөр хоол идэх сонирхол ч алга. 
Ямартаа ч давсгүй хоолны ашиг тус гарч эхэлж байна шүү, ээжүүд ээ. 
 
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл