solongonews
Хардалтыг зогсоо
2015-12-28 18:21
Эмэгтэй хүн хардахгүй байгаа бол хайргүй гэсэн үг. Мөн хардалт гэдэг хайрыг асаах нь ч бий, бүр унтраах нь ч бий. Хардалтын мэдрэмж бүр өөр байдаг.
Янз янзаар хардаж болно. Зүгээр өөр эмэгтэйн зургийг Лайк дарснаас болж хардаж болно, эсвэл асуудлыг илүү хүндрүүлж өөр эмэгтэйтэй унтсан үед хардалт явагдаж болно. Хардалт танд тохиолдвол аль болох хурдан энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Учир нь энэ нь зөвхөн та 2-ын харилцааг эвдээд зогсохгүй, өөрийн тань дотрыг эвддэг. Үүнээс болж бодолгүй алхам ихээр хийх нь их.
 
Хардалтыг хэрхэн зогсоох вэ?
1. Сайн бодоод үз. Дайн дэгдүүлэхээс өмнө түүний хандлагыг ажигла. Мөн өөрийгөө түүнд яаж ханддагаа бод. Ямар ч эрэгтэй хүн таарсан охинтой маяглаж чадах ч, үүндээ ач холбогдол өгдөггүй. Иймээс түүнтэй маш тайвнаар ярилцаад үз, яагаад ингэсэн, юу болохгүй байна гэх мэт. Магадгүй түүний хариулт таныг гайхшруулж болох юм.
 
2. Түүнийг хүндэлж харьцаад үз. Тэр таньтай хамт байхыг зөвшөөрч гэрлэсэн. Мөн үргэлж сэжиглээд хардаад байвал тэр даруй уйдах нь ойлгомжтой. Хэрэв үргэлж түүнийг хатгаад байвал тэр дотроо “Зогсоо зайгүй намайг хардаад байхад би энд байх хэрэг байгаа юм уу? гэсэн бодолтой болж  магадгүй бөгөөд асуудлыг хүндрэхээс өмнө зөөлөн шийдэх нь зөв.
 
3. Өөртөө итгэх итгэлээ нэн түргэн дээшлүүл. Заавал өөр хэл сурч, шинэ үсний засалт, хумс гэх хэрэггүй. Зүгээр л өөрийн “өрсөлдөгч” эмэгтэйгээ хараад ав. Хэрэв хараагүй бол өөрийгөө түүнээс хэд дахин сайхан бүсгүй гэдэгт өөрийгөө ятга. “Та бол олоход хэцүү, алдхад амархан,  мартая гэхэд мартаж боломгүй эмэгтэй.“ Заавал гоо сайхнаар гэвэл та өөрийн хүслээрээ л өөртөө итгэх итгэлээ дээшлүүл.
 
4. Өөрийн амьдралдаа анхаарлаа хандуул. Зогсоо зайгүй хардаж өөрийн амьдралаа алдана гэдэг та завтай байгаагийн шинж. Өөрийн ажил, хичээлдээ анхаарлаа дэд цэгт хүртэл төвлөрүүл. Мөн эцэг эх, гэр бүлдээ анхаарал тавь. Найзуудтайгаа гарч сэтгэлээ нэг сайхан сэргээж яагаад болохгүй гэж. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл