solongonews
Би үрэлгэн хүн. Яах вэ?
2015-12-28 18:21
Дэлгүүр хэсэх дургүй хүн байхгүй биз ээ. Магадгүй энэ нийтлэлийн маань гарчиг таны санааг зовоодог биш биз? Үнэндээ бүх хүн өөрийгөө үрэлгэн гэж боддог. Та өөрийн энэ занг дарахын тулд ямар зүйлийг тэвчих ёстой гэдгийг уншаарай.
 
Мөнгийг үрэнэ гэдэг асуудал биш. Харин олно гэдэг асуудал. Цалин буусан өдрөө л дэлгүүр хэсч өөрийгөө баярлуулах нь зөв. Гэхдээ аливаа юманд хязгаар гэж бий шүү. Доорх жагсаалт танд тохирч байгаа бол та мөнгө цацах зангаа татах болж дээ, бүсгүй минь.
 
-Таны шүүгээнд өмсдөг үгүй нь мэдэгдэхгүй маш их хувцас байдаг
-Ядаргаа, стрессээ тайлах боломж бол дэлгүүр хэсэх юм
-Худалдан авалт болон найзуудтай уулзах хугацааг маш ихээр гаргадаг
-Зав л гарвал дэлгүүр гүйх хоббитой
-Ихэнхдээ үнэтэй бараа худалдан авах дуртай
Энэ үрэлгэн зантай яаж тэмцэх вэ?
 
-Ганцаараа дэлгүүр хэсэхгүй байхыг хичээ
-Дэлгүүр орох бол кредит картаар тооцоо хийх хэрэггүй. Мөн хэт их мөнгө түрүүвчиндээ байлгах хэрэггүй. Яг тааруулж яв. Картаар тооцоо хийхэд мөнгө маш хурдан урсаад явчихдаг
-Шүүгээгээ нялталж хараад яг одоо хэрэгтэй хувцас, эдлэлээ худалдаж ав
-Гэрээсээ ойрхон гарах бол хамгийн ихдээ 5000₮ авч яв. 
-Хүнсээ цуглуулахдаа цадталаа хоол идээд гар
-Мөнгө үрэхээс гадна өөр зүйлээр өөрийгөө саатуул. Ном унших, дуулах, хоол хийх гэх мэт
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл