Айлын хэд дэх хүүхэд гэдгээр нь эр нөхрөө сонжоорой
2015-12-28 18:21
Гэтэл айлын ууган хүүхдүүд гэдэг чинь тийм л эрх дураараа бие даасан бодолтой, аливаа зүйлийг зааж зааварлах дуртай, хий гэснээ тууштай хийчихдэг, төлөв төвшин буурь суурьтай хүмүүс байдаг юм байна.
Охид аавтайгаа адилхан зан чанартай хүнтэй суудаг гэж хэзээ ч юм хэн нэгнээс сонсож байсан санагдана. Тэр үнэн бололтой. Аав минь аливаад шийдвэр гаргахдаа тэр бүр хүнээс асуугаад байдаггүй, өөртөө итгэлтэй, төлөв түвшин, ноён нуруутай, удирдан зохион байгуулахдаа гойд хүн байлаа. Бага байхад аав шийдвэр гаргаж чадахгүй ацаглахдаа ээжээс асуухаар “Та хэзээ надаас асуудаг болоо вэ?
Өөрийнхөөрөө л болохгүй юу даа гээд ...” шийдвэр гаргах зүйлд онц гойд хариу өгөхгүй өнгөрүүлдэг байж билээ. Харин энэ дүр зураг миний ирээдүй болохыг өнөөдөр би олж мэдлээ. Үнэндээ хань минь аав шиг минь санагдаад л дурлаж, хайрлан ханилж билээ. Гэр бүл болсны дараа эхний жилүүдэд би гэдэг хүн “Чи гэр бүл хань ижилтэй хүн юм бол зөвлөлдөж ярилцсангүй гэж гомдолно. Хүний үйл хөдлөл, үг хэллэгийг заалаа. Чи ганц мэддэг, чаддаг нь биш шүү. Би бас чадна. Би чиний дүү биш, чи дүү нартаа л заа гэх мэтээр байнга л мөчөөрхдөг байж билээ”. Тэр он жилүүдэд бид хоёрын харилцаа, үзэл бодлын зөрүү тэнгэр газар шиг байсан ч үнэн сэтгэлээсээ хайртайдаа тэсэж үлдсэн байх.
Гэтэл айлын ууган хүүхдүүд гэдэг чинь тийм л эрх дураараа бие даасан бодолтой, аливаа зүйлийг зааж зааварлах дуртай, хий гэснээ тууштай хийчихдэг, төлөв төвшин буурь суурьтай хүмүүс байдаг юм байна. Аав хань хоёр маань айлын ууган хүүхдүүд байхад, ээж бид хоёр дундах хүүхдүүд байжээ. Гэтэл айлын дунд хүүхдүүд, аливаа зүйлийн аргыг нь олж зохицох чадвартай, ажилч хичээнгүй, өөрийгөө гэхээсээ өрөөл бусдыг боддог өрөвч зөөлөн сэтгэлтэй, бага юмаар ихийг хийж сурсан амьдрах ухаан сайтай байдаг гэнэ. Одоо бодоход тэр арга эвийг олох чадвараараа элэг бүтэн амьдралаа эмтэлж, сэтэлчихгүй ирж гэх бодол өөрийн эрхгүй төрнө.
Үүнээс үүдээд бодоход бүсгүйчүүдээ нөхөр тань айлын хэд дэх хүүхэд байх нь гэр бүлийн харилцаанд чухал байгаа биз. Гэр бүл судлаач Намжил айлын хүүхдүүдийг ууган, отгон, дундах, ганц гэсэн дөрвөн хэв шинжид хувааж онцлогийг нь дурьдсан байна.
1. Айлын отгон хүүхэд: Айлын бага хүүхэд эрх танхи, биеэ даах чадвар султай, аливаад шантрах нь элбэг, бодитоор асуудлыг харж чаддаггүй зэрэг сул талтай байдаг. Айлын бага хүүхэд хар багаасаа ах эгч нараа аав ээждээ ховлож өсдөг. Аав ээж ах эгчийнхээ буянаар бэлэнчилж сурсан, амьдрал үзээгvй учраас тэд нулимс, уур хилэн, гомдол тунирхлаар бvхнийг ялна гэж боддог юм байна.
2. Айлын ганц хүүхэд: Олон хүүхэдтэй айлын хүүхэдтэй харьцуулбал эмх журам их сахидаг, үүрэгт ажилдаа тавих хувийн хариуцлага өндөр, цаг ашиглалт сайтай, тооцоотой хүмүүс болж төлөвшинө. Сул тал нь өөрийгөө бусдад илэрхийлэх, харилцааны ур чадвар дутмаг, би гэсэн үзэлтэй байдаг байх юм.
Бүсгүйчүүд минь хань ижлийнхээ айлын хэд дэх хүүхэд болохыг бодолцож, давуу болон сул талыг нь гэр бүлийнхээ харилцаанд эерэгээр тусгахыг хичээгээрэй.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
